Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Алт
Ойрх Дорнодын мөргөлдөөн намжвал алтны үнэ 5,000 ам.доллароос дээш гарах магадлалтай Алтны үнэ Лхагва гарагт /2026.04.01/ дахин бага зэрэг нэмэгдэж, энэ долоо хоногийн өсөлтөө хадгалав. Ойрх Дорнодод хурцадмал байдал намжих шинжтэй байгаа тул хөрөнгө оруулагчдын инфляцын талаарх болгоомжлол суларчээ.
Erdene Resource Development: 2025 онд Баянхөндий алтны төслөөс 31 сая ам.долларын орлого олжээ Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани 2025 оны 12 дугаар сарын 31-ээр эцэслэсэн санхүүгийн жилийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн үр дүнгээ танилцуулж, Баянхөндий алтны уурхайн талаарх шинэ мэдээллийг хүргэлээ.
Ойрх Дорнодод мөргөлдөөн даамжирч, алтны үнэ өслөө Лхагва гарагт /2026.03.04/ алтны үнэ 1.6%-иар өслөө. Учир нь АНУ болон Израилын зүгээс Иранд өгсөн агаарын цохилтууд эрчимжиж, геополитикийн тодорхойгүй байдал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө буюу алт руу чиглүүлэх хандлагатай байна.
2000 оноос хойш алтны нөөцөө хамгийн ихээр нэмэгдүүлсэн орнууд Шинэ зуун гарснаас хойш төв банкнууд алтны нөөцөө тогтвортой нэмэгдүүлсээр ирсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд энэ хандлага бүр ч эрчээ авчээ. Инфляц, эдийн засгийн хориг арга хэмжээ, геополитикийн орчны өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн улс орнууд алтыг стратегийн чухал хэрэгсэл хэмээн үзэх нь эрс нэмэгдсэн.
Мөнгөний үнэ унц нь анх удаа 66 ам.доллароос давлаа АНУ-ын хөдөлмөрийн зах зээл суларч, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ цаашид бууруулах хүлээлт дахин сэргэсэн. Үүний нөлөөгөөр Лхагва гарагт /2025.12.17/ мөнгөний үнэ анх удаа унц нь 66 ам.доллароос давлаа.
Перугийн 4.8 тэрбум долларын үнэтэй Newmont уурхайн талбайд хууль бус олборлогчид алт ухаж байна Перугийн хойд хэсэгт оршдог олон тэрбум долларын үнэтэй алтны төслийн талбай руу хууль бус олборлогчид дайрсан  гэж засгийн газрын өндөр албан тушаалтан мэдэгдэв.
Индонез улс алтны экспортын татвараас 179 сая доллар олох төлөвтэй байна Индонез улс алтны экспортын татвараас 2026 онд 3 их наяд рупи (179.75 сая ам.доллар), нүүрсний экспортын татвараас 20 их наяд рупи (1.20 тэрбум ам.доллар) олох боломжтой гэж тус улсын сангийн сайд Даваа гарагт мэдэгдэв.
Дэлхийн хэмжээнд 348,375 тонн алтны нөөц байна Алтны үнэ 10 дугаар сард нэг трой унц нь 4,380 ам.долларын түүхэн дээд түвшинд хүрсэн ч хэсэг буурсан. Гэсэн ч он гарснаас хойш алтны ханш нийтдээ 50%-иас дээш өсөөд байгаа юм.
Дэлхий дээр ойролцоогоор 64,000 тонн алтны баталгаат нөөц бий Алт гэх энэхүү үнэт метал нь хөрөнгө оруулалтын аюулгүй арга хэрэгсэл байсаар ирсэн. 2025 онд дэлхий дахинд эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид алтыг ихээр худалдан авч, үнэ нь хүчтэй өсөж байна.
МАК: ТОГТВОРТОЙ, НОГООН ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛНЭ Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг МАК дээр ажил ид "буцалж" байна. Дийлэнх ажлууд тогтвортой хөгжилтэй холбоотой талаар саяхны болсон хурал дээр компанийн удирдлага бататгалаа. Компани хоёр жилийн өмнө ирэх 30 жилийн зорилтоо тодорхойлж, энэ хүрээнд ногоон хөгжил, ногоон эдийн засгийн бүтцийг бий болгохоор хөгжлийн бодлогодоо тусгасан байна.
Холбооны нөөцийн сангийн шийдвэрээс үүдэн алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ Энэ долоо хоногт АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) зүгээс бодлогын хүүг бууруулна гэсэн таамаг улам хүчээ авсны улмаас Мягмар гарагт /2025.09.16/ алтны үнэ өсөж, анх удаагаа унц нь 3,700 ам.доллароос давжээ.
“Баянхөндий” уурхай, аж үйлдвэрийн цогцолбор жилд 85 мянган унц алт олборлохоор тооцжээ Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт хэрэгжсэн “Баянхөндий” уурхай, аж үйлдвэрийн цогцолборын төсөл албан ёсоор ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монголбанкинд хүлээлгэн өглөө.
“Erdene Resource Development” компани хувьцаагаа нэгтгэж, нийт хувьцааны тоо 61.1 сая болжээ “Erdene Resource Development” (TSX:ERD; MSE:ERDN; OTCQB:ERFCF) компани энгийн хувьцаагаа нэгтгэх (“нэгтгэл”) үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээ мэдээллээ. Тус компанийн зүгээс энэ тухайгаа 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр урьдчилан олон нийтэд зарласан юм.
Монголбанк наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа Монголбанк 2025 оны наймдугаар сард нийт 690.1 килограмм үнэт металл худалдан авсан талаар мэдээлэв. Ингэснээр оны эхнээс өссөн дүнгээр нийт 7.7 тонн үнэт металл Монголбанкны нөөцөд төвлөрөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.1 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм.
ОХУ-ын Хятад руу гаргасан үнэт металлын экспорт 80%-иар өсжээ 2025 онд ОХУ-ын БНХАУ руу гаргасан алт, мөнгө зэрэг үнэт металлын экспортод огцом өөрчлөлт гарч, энэ оны эхний хагас жилд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 80%-иар өсөж, 1 тэрбум ам.долларт хүрсэн тухай “Trade Data Monitor” компани мэдээлсэн байна.
Алтны үнэ 2026 онд 4,000 ам.долларт дөхөж очно Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тайланд дэлхийн зах зээл дээрх алтны дундаж үнэ сүүлийн 12 сарын хугацаанд огцом өсөж, 2024 оны 5 дугаар сард 2,326 ам.доллар байсан бол энэ оны 5 дугаар сард 3,278 ам.долларт хүрсэн тухай мэдээлжээ.
Монголбанк алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллана Монголбанк нь 2024 онд зохион байгуулагдсан Дэлхийн алтны зөвлөлийн хурлаар Колумб, Эквадор, Филиппин улсын Төв банкнуудтай хамтран бичил уурхайчдаас алт худалдан авах үйл ажиллагааг албан ёсны болгох, хариуцлагатай бичил уурхайг дэмжих, албан ёсны нийлүүлэлтийн сүлжээнд нэгтгэх зорилготой “Лондоны зарчмууд” багц зарчимд нэгдсэн.
Алтны үнэ 3,400 ам.доллароос давж, шинэ дээд амжилт тогтоолоо Даваа гарагт /2025.04.21/ алтны үнэ 3,400 ам.доллароос давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. АНУ-ын долларын ханш суларч, Америк, Хятадын худалдааны зөрчил тодорхойгүй байдалд орж, Орос-Украины түр эвлэрэл дууссан зэрэг нь алтны эрэлтэд нөлөөлсөн.
Алтны үнэ өссөнөөр хөрөнгө оруулагчдыг уул уурхайн хувьцаанд эргүүлэн татлаа Алт олборлогч компаниудад хөрөнгө оруулдаг сангуудад чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэж, 3 дугаар сард сүүлийн нэг жилд байгаагүй их хэмжээний хөрөнгө татахаар байна. Учир нь тус металлын үнэ дээд хэмжээнд хүрчээ.
Оросууд хадгаламжаа хамгаалах зорилгоор алтыг ихээр худалдан авч байна Өнгөрсөн онд Оросууд урьд өмнө байгаагүй их хэмжээгээр алт худалдан авч, улсынхаа жилийн олборлолтын дөрөвний нэгтэй тэнцэх алт эзэмшсэн байна. Энэ нь ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний үед хадгаламжаа хамгаалах оролдлогын нэг хэсэг байв.
1 2 3 4