Бодлого
ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГЫН ШИЛЖИЛТ
Mанай улсын нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд түүхэн дээд хэмжээндээ хүрч, ДНБ-ий өсөлтийг голлон тодорхойлж байгаа ч энэ нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний хэрэглээнээс бүрэн хамааралтай, эрсдэл өндөртэй бүтэц юм.
ХӨГЖЛИЙН ГОЛ СУУРЬ ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Mонгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын анхны хуралдаанаараа /2026.04.08/ бүтээн байгуулалтын томоохон төсөл болох гангийн цогцолбор байгуулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах шийдвэр гаргалаа.
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АНХ УДАА ӨРСӨЛДӨӨНТ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.12/ Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.
ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭ БА Г.ЗАНДАНШАТАРЫН ЗАХИАС
Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний заалтуудтай холбоотой асуудлаар Засгийн газар болон Рио Тинто групп хоорондын хэлэлцээ үргэлжилж буй энэ эгзэгтэй үед хөрөнгө оруулагчдад тодорхой шаардлага тавьж байсан Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв.
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар гишүүнээр ажиллаж байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой олон улсад нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэд төслийн талаар танилцуулан нээлттэй санал авч, санхүү эдийн засгийн өгөөж, төсөл хэрэгжүүлсэн туршлага, ордыг цогцоор хөгжүүлэх төлөвлөгөө болон бусад шалгуур үзүүлэлтийг харьцуулан судалсны үндсэн дээр сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй хэлэлцээр хийхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болголоо.
АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэхгүй байх зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллана
“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” хуралдаж, шатахууны үнэ, хангамжийн асуудал тэр дундаа АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг (2026.01.05) хэлэлцлээ.
Оюутолгойн хянан шалгах түр хороо тайлангаа УИХ-д танилцууллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн асуудлаар байгуулагдсан УИХ-ын хянан шалгах түр хорооны тайлан, шийдвэрийн төслийг (2025.12.19) танилцууллаа. Нэгдүгээр сарын 2-нд Хянан шалгах түр хорооны хугацаа дуусгавар болох бөгөөд энэ хугацаанд багтаан шийдвэрийн төслийг УИХ-аар эцэслэн батлах юм.