Нүүрс
Филиппиний эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өслөө
СИНГАПУР, 7-р сарын 1 (Ройтерс) - Ember судалгааны төвийн мэдээлснээр Филиппин улс нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас хамгийн их хамааралтай эдийн засагтай эхний арван улсын тоонд багтжээ. Энэ нь тус улс ногоон эрчим хүчний зорилтод хүрэхэд ямар саад бэрхшээлтэй тулгарч буйг харуулж байна.
Нүүрсний экспорт өсч, алтны үнэ тогтвортой байна
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 4 дүгээр сард 1050181.60 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоов.
Эдийн засгийн эерэг үзүүлэлт буюу нүүрсний нөлөө
Монгол Улс өнгөрөгч 2023 онд дэлхийн 163 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам. долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.1 тэрбум ам.доллар, импорт 9.2 тэрбум ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өмнөх оны мөн үеэс 2.6 тэрбум ам.доллар буюу 21.9%-иар, импорт 54.1 тэрбум ам.доллар буюу 6.3%-иар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байна.
Нүүрсэнд найдсан эдийн засаг
Манай улс экспортын гол орлогоо нүүрснээс бүрдүүлж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын гүйцэтгэлээр нүүрсний экспорт 47 сая тонн, он дуустал энэ үзүүлэлт 52 сая тоннд хүрэх бүрэн боломжтой” хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар 10 дугаар сард болсон “Уул уурхайн долоо хоног” чуулганы индрээс илтгэж байв.
Нүүрс шингэрүүлэх технологийн дараагийн шат хийжүүлэх технологи нэвтрүүллээ
Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болж буйгаараа нүүрс олон нийтийн дунд хортой, аюултай гэх явцуу ойлголт бий болсон. Сайнаар бодоход ган хайлуулах өндөр хэм гаргахад нүүрсийг ашиглаж, экспортод гардаг гэдгийг хүмүүс мэднэ. Харин эрүүл мэнд, автомашины шатахуун, хийн түлш, барилгын материал үйлдвэрлэхэд нүүрс өргөн хэрэглэгддэгийг монголчууд барагтай мэдэхгүй.
Гэвч эцсийн эцэстээ нүүрсийг шинжлэх ухаанчаар хэрэглэхгүй бол өнөөдрийн дулаан суух хүсэл хангагдахгүй болохыг Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд дарга Б.Нямтайшир онцоллоо.
Энэ онд багтаж нүүрсний сонсгол хийнэ
УИХ нүүрс тээвэр, импорттой холбоотой сонсгол хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж байна. Энэ онд багтаж, сонсгол хийхээр тус ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
Нүүрсний экспорт 39 сая тоннд хүрчээ
Өнгөрсөн долоо хоногт нүүрс экспортын 12,474 автомашин, 841 чингэлэг тээвэр, 1,134 AGV тээвэр хийгджээ. Тайлант хугацаанд 1.6 сая тн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь оны эхнээс нийт 39 сая тн нүүрс гаргасан үзүүлэлт юм байна. Бүр тодруулбал, дээрх дүн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс хоёр дахин өсөв.
Нүүрсний экспорт 1.9 тэрбум ам.доллараар өсжээ
Монгол Улс 2023 оны эхний долоон сард 146 улстай худалдаа хийжээ. Нийт худалдаа, бараа эргэлтийн хэмжээ 13.7 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүнээс экспорт 8.7 тэрбум, импорт 5 тэрбум ам.доллар байна хэмээн ҮСХ-ноос өнөөдөр
“Энержи ресурс” 1110 юанаар 12.8 мянган тонн нүүрс арилжжээ
Өнөөдрийн нүүрсний цахим арилжаагаар "Энержи Ресурс" компани 12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний хоёр багц арилжааг амжилттай зохион байгуулжээ. Нүүрсний арилжааны дуудах доод нийг 950 юанаар тогтоосон бөгөөд 1110 юанаар арилжжээ.