Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Нефть, занар
АФРИК ТИВ ОРОСЫН ХИЙГ ОРЛОХ 4128 КМ УРТ ХИЙН ХООЛОЙ БАРЬЖ БАЙНА Европын Холбоо Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахыг зорьж байгаатай холбоотой Алжир, Нигери, Нижер зэрэг Африкийн гурван улс жилд 30 тэрбум куб метр байгалийн хий Европын зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай Сахарын цөлийг дамнасан томоохон хийн хоолойн төсөл хэрэгжүүлж байна.
ОРМУЗЫН МУХАРДАЛ БА ТОСНЫ ӨЛСГӨЛӨН Дэлхийн эдийн засаг тосны гүнзгий дутагдалд орж эхэллээ. Урьд хожид үзэгдээгүй эрчим хүчний хямралтай дэлхий нийт тулгарч буйг олон улсын байгууллагууд санал нэгтэйгээр тодорхойлж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.4%-тай гарсан бол энэ онд илүү өсөх байсан эрчим алдагдаж 3.1% болох, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2%-д саарахыг Олон улсын валютын сан анхаарууллаа.
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ 2040-ӨӨД ОН ХҮРТЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА АНЭУ-ын Үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн сайд бөгөөд Абу Дабигийн Үндэсний нефтийн компани болох “ADNOC”-ийн Гүйцэтгэх захирал Султан Ахмед Аль Жабер газрын тосны зах зээлд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар “Atlantic Council”-д ярилцлага өглөө.
НЕФТИЙН ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ХЯНАХ НЬ ОРОСЫН ХУВЬД НЭН ЧУХАЛ ОХУ нь дэлхийн газрын тосны нийт олборлолтын 11 орчим хувийг дангаар бүрдүүлж, олборлолтын хэмжээгээрээ АНУ, Саудын Арабын дараа 3 дугаарт жагсдаг.
SINOPEC ХЯТАДЫН ЗАНАРЫН ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ Шаньдун мужид орших Sinopec компанийн “Jiyang” занарын орд сүүлийн саруудад олборлолтоо нэмэгдүүллээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн том нефть импортлогч Хятад улс өөрийн газрын тосны үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх боломж бүрдэж байна.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ: БНХАУ ТЭРГҮҮЛЖ БАЙНА Дэлхийн стратегийн газрын тосны нөөц нь улс орнууд эрчим хүчний хямрал болон геополитикийн тодорхойгүй байдал нүүрлэхэд хэр зэрэг бэлтгэлтэй байгааг илтгэх хамгийн тод үзүүлэлтүүдийн нэг юм. Эдгээр стратегийн нөөц нь дайн, хориг арга хэмжээ, байгалийн гамшиг, эсвэл зах зээлийн доголдлын үед дотоодын шатахууны хангамжийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
КАЗАХСТАН ОПЕК+ ЭВСЛЭЭС ГАРАХГҮЙ Зарим шинжээчид Казахстаныг ОПЕК+ эвслээс гарна гэж таамаглаж байсан ч тус улс Арабын Нэгдсэн Эмираттай (АНЭ) адил ОПЕК-ийн олборлолтын хязгаарлалтыг мөрдөхгүй байх шийдвэр гаргасангүй.
АНЭУ ОПЕК-ИЙГ ОРХИВ: ОПЕК-ИЙН БАЙР СУУРЬ ГАНХАХ УУ? Персийн булангийн газрын тосны аваргууд болох Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд үүссэн зөрчил нь ирэх жилүүдэд зах зээлийн хэлбэлзлийг улам нэмэгдүүлж болзошгүй байна.
Энэтхэгийн Оросоос импортолж буй нефтийн хэмжээ 90% өслөө Энэтхэгийн Оросоос импортолж буй газрын тосны хэмжээ гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад 90%-иар өссөн байна. Энэ нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдаж, мөн тээвэрлэгч хөлөг онгоцонд ачигдсан Оросын газрын тосыг худалдан авахыг АНУ зөвшөөрсөнтэй холбоотой юм байна.
Дэлхийн газрын тосны үйлдвэрлэлийг Хойд Америк болон Ойрх Дорнод тэргүүлж байна 2025 онд дэлхий даяар өдөрт ойролцоогоор 106 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг (EIA) тооцоолжээ.
Иран Ормузын хоолойгоор нэвтрэхийг завдсан аливаа хөлөг онгоцыг галдан шатаана гэж мэдэгдэв Ираны Хувьсгалт харуулуудын ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Эбрахим Жабари Даваа гарагт /2026.03.02/ хийсэн мэдэгдэлдээ, “Ормузын хоолой хаагдсан. Түүгээр нэвтрэхийг завдсан ямар ч хөлөг онгоцыг бид галдан шатаана” хэмээн  анхаарууллаа.
Ормузын хоолойн далайн тээвэр тасалдсанаар газрын тосны үнэ өсөв Газрын тосны үнэ Даваа гарагт /2026.03.02/ огцом өсөж, хөрөнгийн зах зээл дарамтад орлоо. Учир нь АНУ–Израилын зүгээс Иранд үзүүлсэн ширүүн цохилтуудын улмаас дэлхийн эдийн засагт ноцтой тасалдал үүсэж болзошгүй байна.
Венесуэлийн түүхий нефтийн экспорт хаашаа чиглэж ирсэн бэ? Венесуэл улс нь дэлхийн хамгийн их газрын тосны нөөцтэй орнуудын нэг боловч энэхүү асар их боломжийг экспортын бодит орлого болгож чадах эсэх нь аль зах зээлд нефть нийлүүлэхээс ихээхэн хамаардаг.
Украины дайн эхэлснээс хойш Энэтхэг улс Оросоос 168 тэрбум долларын газрын тос импортолжээ Энэтхэг улс 2022 оны 2-р сард дайн эхэлснээс хойш Оросоос 168 тэрбум ам.долларын түүхий нефть импортолсон гэж Финландад төвтэй Эрчим хүч, цэвэр агаарын судалгааны төв (CREA) мэдээллээ.
Газрын тосны олборлолт ба нөөцөөр тэргүүлэгч орнууд: Венесуэл Сүүлийн үед Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахтай холбоотой АНУ-ын ажиллагаа олон нийтийн анхаарлыг Венесуэлийн газрын тосны салбар руу дахин чиглүүллээ. Венесуэл нь дэлхийд хамгийн их газрын тосны нөөцтэй улс бөгөөд ойролцоогоор 303 тэрбум баррель нөөцтэй аж.
Европ 2035 оноос бензин хөдөлгүүрт автомашин худалдаалахыг хориглох шийдвэрээ дахин нягталж байна Европын Холбоо 2035 оноос хойш дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг хориглох шийдвэрээ эргэн харж байна. Энэхүү хориг нь Герман, Италийн томоохон автомашин үйлдвэрлэгчид болон лоббичдын шүүмжлэлд өртөөд байгаа юм.
2026 онд ОХУ-ын Хятад руу хийдэг шингэрүүлсэн нефтийн хийн экспорт 40%-иар нэмэгдэх боломжтой Орос улс Хятадад нийлүүлдэг шингэрүүлсэн нефтийн хийн (LPG) хэмжээг ирэх жил 40%-иар нэмэгдүүлж, 1.125 сая тоннд хүргэж магадгүй гэж “Petromarket” зөвлөх компани мэдэгдэв.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж байна Монгол Улсад хэрэгжиж буй хамгийн том дэд бүтцийн төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ажиллав.
“КАЗАТОМПРОМ” КОМПАНИ УРАНЫ ОЛБОРЛОЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ШАТНЫ БҮХИЙ Л ДЭД БҮТЦИЙГ ДОТООДДОО ХӨГЖҮҮЛЖ БАЙНА 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Казахстан улсын Ерөнхийлөгч К.Токаев манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүний түвшинд эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, 500 сая ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлсэн.
2024 онд газрын тосны хэрэглээгээр АНУ, Хятад, Энэтхэг тэргүүлэв 2024 онд дэлхийд газрын тосны хэрэглээгээр тэргүүлэгч 10 орон нийт хэрэглээний 61 хувийг эзэлжээ. Энэхүү үзүүлэлт эхний 20 улсыг хамруулбал 80 хувьд хүрч, нийт хэрэглээ жилд дунджаар 0.7 хувиар өснө. Хэдийгээр нефтийн хэрэглээний өсөлт удааширч, ногоон эрчим хүч рүү шилжих үйл явц эрчимжиж байгаа ч газрын тос дэлхий дахинд тэргүүлэх эрчим хүчний эх үүсвэр хэвээр байгаа билээ.
1 2 3 4