Төмөр зам
Нүүрс ачих логистикийн төв ашиглалтад орлоо
Тавантолгой төмөр зам ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах түүхий нүүрс ачих логистикийн төв, төслийн зарим барилга, байгууламж, шугам, сүлжээний нөхцөл байдлыг стандарт, норм, дүрмийн хяналт шалгалтын ажилд улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад орууллаа.
ХӨГЖЛИЙН СУДАС БОЛСОН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНД ОЛОН СЭЖМЭЭР ХОЛБОГДОНО
Бүс нутгийн хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээнд олон сэжмээр холбогдож, эдийн засгийн өсөлт авчрах төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхийг уриалж байна” тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Тээврийн 7 хоног” форумд оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хандлаа
Холболтгүй, терминалгүй хос цариг эдийн засагт хэзээ үр дүн авчрах вэ?
Одоогоос жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх тал дээр санал солилцохоор Монголд айлчилсан. Энэ үед “Боомтуудын холболтын ажил гацаанаас гарлаа” хэмээн ярьж, бичиж байсан.
Авто тээврээр 29.9 сая тонн ачаа тээвэрлэжээ
Агаарын тээврээр тайлант хугацаанд дөрвөн сая тонн ачаа болон шуудан тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 2. 4 сая тонноор буурсан үзүүлэлт хэмээн Зам, тээврийн салбарын энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайланд тэмдэглэжээ
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар шатахуун тээвэрлэж эхэлнэ
“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той өнөөдөр /2023.02.17/ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах зорилгоор байгуулж буй тус санамж бичигт
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, “Баошен төмөр зам” ХХК-ийн хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилготой санамж бичгийн төслийг хэлэлцэн, тохиролцсоноор 2023 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Тавантолгой-Ханги чиглэлийн төмөр замын экспортын нүүрс тээвэрлэлт эхэллээ
Тавантолгой-Цагаанцав чиглэлийн буюу Тавантолгойгоос Ханги хүртэлх 540 км төмөр замаар 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр БНХАУ руу нүүрсний туршилтын тээврийг амжилттай хийжээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг “Монголиан транс лайн” ХХК найман сарын хугацаанд барьж, өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалт эхэллээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг энэ намар багтааж бүрэн ашиглалтад оруулна. Энэ хоёр төмөр зам ашиглалтад орсноор жилд 50 сая тонн бүтээгдэхүүн нэмэлтээр экспортлох боломжтой болно. Гашуунсухайт боомтоор энэ нэгдүгээр сард зэсийн баяжмал, нүүрсний экспортын 120 машин өдөрт нэвтэрдэг байсан бол энэ сарын байдлаар өдөрт 398 машин нэвтэрч байна. Хэрэв бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж чадвал цаашид цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч, 800 машин нэвтрэх боломж бүрдэнэ.
ЗТХЯ: Энэ тохиолдлыг осол гэж үзэхгүй, гологдол гэж тооцно
Зам, тээврийн хөгжлийн яам болон Улаанбаатар төмөр зам ХНН-ийн холбогдох албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд “2022 оны гуравдугаар сарын 27-ны 19:40 цагт Цогтцэций өртөөнд аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгний нэг вагоны дугуй замаас гарсан. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа зарим мэдээлэл буруу ойлголт төрүүлээд байна. Жишээлбэл, вагоны зураг нь 2018 онынх байгаа юм. Өчигдөр болсон энэ тохиолдлыг осол гэж үзэх боломжгүй. Төмөр замын мэргэжлийн хэллэгээр энэ тохиолдол нь осол биш гологдол гэсэн ангилалд багтана” хэмээн хэллээ.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226км үргэлжлэх төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөөнөөс Ханги - Мандал боомттой холбогдоно. Тус төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс Хятадын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1,722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1,404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг тонн тутамд 4-8 ам.доллароор бууруулна.