Уран
Д.Амарбаясгалан: Ураны төсөлд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна
Монгол Улсад ураны олборлолт явуулах боломжийг бүрдүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах санамж бичгийг Франц улсын төрийн өмчит “Орано” групп, Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагууд өнгөрсөн аравдугаар сард тус улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.
Канадын уран дэлхийн цөмийн эрчим хүчний хөгжлийг дэмжиж байна
Канадын Cigar Lake нуурын уран нь дэлхийн хамгийн өндөр агууламжтай уран юм. Cigar Lake нуур дахь уурхай дэлхийн хамгийн том ураны уурхай бөгөөд тус уурхайгаас 2014 оноос хойш нийт 105 сая фунт цацраг идэвхт бодис олборложээ.
Өндөг шиг хэмжээтэй ураны түлш 88 тонн нүүрстэй тэнцэх хэмжээ
“Шинэ сэргэлтийн бодлого-цөмийн технологийн оролцоо” сэдвээр хэлэлцэнэ
Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран “Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо” хэлэлцүүлэг МУИС-ийн номын санд болж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулах хүрээнд цөмийн энергийн салбарын үйл ажиллагаа, цөмийн технологийн хэрэглээг өргөжүүлэх, олон нийтийн боловсролыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Цөмийн энергийн комиссын 60 жилийн ой, Монгол Улсын их сургуулийн 80 жилийн ойд зориулан явуулахаар болжээ.
“Ураныг газар доор уусган олборлох нь хамгийн тохиромжтой”
Засгийн газраас үүрэг болгосны дагуу ШУА-иас Ажлын хэсэг гарч, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох талбайн газар нутгийн байгаль орчин, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Нэгдүгээрт, хөрсөнд хүнд метал, цацраг идэвхт бодисын нөлөө байгаа эсэхийг судалжээ. Ингээд төсөл хэрэгжих талбайгаас 62 удаа дээж авч шинжлэхэд хүнд хортой, металл, бохирдол илрээгүй аж. Харин шинжилгээгээр хоёр дээжид хүнцлийн агууламж өндөр гарчээ. Энэ нь тухайн газрын байгалийн тогтоцтой холбоотой гэж дүгнэжээ. Мөн уран торийн агууламж дэлхийн дунджаас хоёр дахин бага гарсан байна.
Монгол Улсын цөмийн технологийн хэрэглээний талаар хэлэлцлээ
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” хэлэлцүүлэг болно
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинарыг Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас энэ сарын 06-нд МУИС-ийн төв байрын Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ. Тус семинар нь Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, цөмийн техник, технологийг нийгэм-эдийн засгийн өргөн хүрээнд ашиглаж буй байдлыг танилцуулах, салбар хоорондын уялдааг дэмжих, цөмийн технологийн ач тусыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.
Хятад AP1000S цөмийн реактораа ашиглалтад оруулна
БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ.
Ураны үнэ 14,6%-иар өсөв
Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ураны үнэ огцом өссөн байна. Салбарын консалтингийн “Ux Consulting Co” компанийн статистик мэдээллээр, нэг фунт ураны үнэ 22,5 ам.доллараас 14,6%-иар өсч 25,5 ам.долларт хүрчээ.