Боомт
Б.ТУЛГА: ХИЛИЙН БООМТУУДЫН НЭВТРҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДЛЫГ ГУРАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ
Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зургаан зорилтын нэгдүгээрт Боомтын сэргэлтийн бодлого эрэмбэлэгдсэн. Юуны түрүүнд боомтуудыг хөгжүүлэх, эдийн засгийг сууриар нь тэлэх зорилттой. Монгол Улсын хилийн боомтуудыг хөгжүүлэх зураглал хийгээд боомтуудаа хөгжүүлснээр эдийн засагт ямар үр өгөөж авчрах талаар Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Тулгатай ярилцлаа.
“ОЛС ТАТАХ” ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ЭЕРЭГ ЧИМЭЭ
Дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг зурагласан “Холболтын газар зүй” номын зохиогч Параг Ханнагийн хэлсэнчлэн “Олс татах өрсөлдөөн”-өөс монголчууд олон жил хоцорч ирсэн.
Нүүрсний экспортын хэмжээг 40 сая тоннд хүргэнэ
Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж Сэхээ боомтын удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, Шивээхүрэн- Сэхээ боомтын асуудлаар ярилцлаа
Н.Нарангэрэл: Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 65 хувьтай байна
ГЕГ-ын Боомтын үйлчилгээний хэлтсийн гаалийн улсын байцаагч Н.Нарангэрэл боомтуудын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцын талаар өнөөдөр /2023.03.21/ мэдээлэл өглөө.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Хилийн боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ОХУ-тай хиллэдэг Боршоо, Бичигт, Алтанбулаг боомтыг, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Замын-Үүд, Гашуунсухайт боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн, шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Хуурай замын боомт байгуулахад НҮБ-ын дэмжлэг хүслээ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.28/ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Боомтын сайдыг угтах хүлээлтүүд
Монгол Улсын боомтууд сайдтай боллоо. Өөрийн гэсэн яамгүй, байргүй, тэр бүү хэл төсөв ч үгүй энэ сайд хэр бүтээмжтэй ажилласнаас МАН-ыг УИХ-ын дараагийн сонгуульд унах, тэнцэх эсэхийг шүүх гол шалгуур болох болно.
Үлдсэн хугацаанд хэдэн ч төмөр зам ашиглалтад оруулж, хэдэн зуун их наядын хулгай илрүүлээд ч инфляц буурч, төгрөгийн ханш тогтворжоогүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сайн дүн авах нь юу л бол. Ямар ч том бүлэглэлтэй тэмцэж эхэлснээ зарлах бүрийд өөрийг нь огцруулж мэдэх тэмцэгчид үүдэн дээр нь тулж ирээд байгаа нь ердөө л хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш тэнгэрт хадаж, олдоц нь алт, нүүрс ухахаас ч хэцүү болж, эдийн засгийн хүндрэлийг өрх гэрүүд санхүү дээрээ шууд мэдэрч байгаатай холбоотой.
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд Монгол Улсын эдийн засаг сэргэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гүйцэтгэх засаглалыг тэргүүлэн ажилласан хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар МҮОНРТ-ээр өчигдөр орой 21.30 цагт /2023.02.19/ дэлгэрэнгүй ярилцлага өглөө.
Х.Булгантуяа: Замын-Үүд боомт транзит тээврийн зангилаа болон хөгжих боломжтой
“Замын-Үүд” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг шинэчилж, цаашлаад боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр Монгол, Хятадын худалдааны эргэлтийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа энэ үеэр онцолж байлаа.
Тяньжин боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Чунчин хотод энэ сарын 10, 11-ний өдөр албан томилолтоор ажиллажээ. Хотын дарга Хятадын Хойд бүсийн усан тээвэр, логистикийн төв болон орчин үеийн үйлдвэрлэлийн бааз статустай хөгжиж буй Тяньжин хотын боомтын үйл ажиллагаатай танилцсан байна.
С.Бямбацогт: Тяньжин боомтод тээвэр логистикийн төв байуулах ажлыг эрчимжүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.02.07/ “Тяньжин Порт групп” ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.
БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг.
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
Энэ сарын 10-ны өдөр Гашуунсухайт боомтоор 110 мянган тонн нүүрс экспортод гарчээ. Нүүрс тээврийн 811, бараа материалын тав, зэсийн баяжмалын 50 машин гээд нийт 919 машин гарсныг Хилийн боомтын Үндэсний зөвлөл мэдээлсэн байна.
Энэ нь өмнөх өдрүүдийнхээс 25 мянган тонноор давсан үзүүлэлт юм.