Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ховор элемент
Ордуудын насжилт нэмэгдэхийн хэрээр критикал минералыг олборлоход улам хүнд болж байна Ордуудын насжилт нэмэгдэж, хүдрийн агуулга буурч, олборлолтын үйл ажиллагаа улам нарийн төвөгтэй болж байгаа нь уул уурхайн салбарын үйлдвэрлэлийн түвшнийг тогтвортой хадгалахад хүндрэл учруулж байна. Энэ тухай аудит, зөвлөх үйлчилгээний “EY” (Ernst & Young) компанийн шинэ тайланд дурджээ.
ЛИТИЙН ЭРЭЛТ 2050 ОН ГЭХЭД ГУРАВ ДАХИН ӨСНӨ “Benchmark Mineral Intelligence” судалгааны байгууллагын мэдээлснээр цахилгаан автомашины хэрэглээ эрчимжихийн хэрээр дэлхийн литийн эрэлт 2050 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 134 уурхай шинээр байгуулах хэмжээний олборлолтын хүчин чадал бий болгож, 100 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт шаардлагатай аж.
“ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ: БОЛОМЖ БА СОРИЛТ” ОЛОН УЛСЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран “Чухал ашигт малтмал: Боломж ба сорилт” олон улсын дугуй ширээний бага хурал, хамтын ажиллагааны семинарыг 2026 оны 10 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
ИНФОГРАФИК: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН Дэлхийн нийт галлийн үйлдвэрлэлийн 99%-ийг Хятад улс дангаараа бүрдүүлдэг. Гэхдээ энэ нь газрын хэвлий дэх галлийн 99%-ийг Хятад улс эзэмшдэг гэсэн үг биш. Галлийг ихэвчлэн хөнгөн цагаан үйлдвэрлэх зорилгоор бокситыг боловсруулах явцад дайвар бүтээгдэхүүн болгон ялгаж авдаг.
ДРОНЫН ДАЙН ӨРГӨЖИЖ, БАРУУНЫХНЫ ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ХОМСДОЛ ДААМЖИРЧ БАЙНА Батлан хамгаалах салбарт дроныг ихээр ашиглах болсон нь галлий, германий болон газрын ховор элементүүдийн эрэлтэд шинэ дарамт учруулаад байна. Эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ БНХАУ-аас өндөр хамааралтай байгаа талаар “BMO Capital Markets” мэдээлжээ.
ИНФОГРАФИК: ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУД Дэлхийн газрын ховор металлын зах зээлийн гол тоглогч болох БНХАУ нь газрын ховор элементийн (ГХЭ) нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. 2024 оны тоон мэдээллээс харахад ойролцоогоор 44 сая тонны нөөцтэй гэжээ. Тус улс дэлхийн хамгийн том газрын ховор элементийн уурхай болох Баян-Овоо уурхайг ажиллуулдаг.
ЗИМБАБВЕГИЙН ЛИТИЙН ЭКСПОРТ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 230%-ИАР ӨСӨВ Зимбабве улс 2026 оны эхний зургаан сард 782 сая ам.долларын литийн бүтээгдэхүүн экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 237 сая ам.доллар байсан гэж тус улсын Сангийн сайд Мтули Нкубе Пүрэв гарагт /2026.07.30/ мэдээлэв.
ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНИЙ БОСГОН ДЭЭРХ МОНГОЛ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал (2026.07.09–11) хийсэн. Энэ үеэр яригдсан гол асуудал бол чухал ашигт малтмалын хамтын ажиллагаа байв.
“Zijin” компани Конго Улсаас БНХАУ руу литийн экспортоо эхлүүллээ Хятадын “Zijin” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хэрэгжиж буй “Manono” төслийн хүрээнд литийн баяжмалыг экспортолж эхэлсэн талаар уг асуудлыг сайн мэдэх эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээллээ.
Дональд Трамп Грийнландын ховор элементийн асуудлыг дахин хөндөв АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Лхагва гарагт /2026.07.08/ Грийнландын асуудлаарх байр сууриа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар дахин илэрхийллээ. Тэрээр стратегийн чухал ач холбогдолтой тус арлыг АНУ хяналтдаа байлгах ёстой байсан гэж үзэж буйгаа онцлов.
КАНАД, ЯПОН УЛСУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫГ ХАМТРАН НӨӨЦЛӨХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА Япон улс чухал ашигт малтмалын нийлүүлэлтээ төрөлжүүлж, БНХАУ-аас хараат байдлаа бууруулахыг зорьж буй энэ үед хоёр улс уул уурхайн хэд хэдэн төсөл, тэр дундаа түүхий эдийг хамтран нөөцлөх боломжийн талаар ажиллаж байгааг Канадын Худалдааны сайд "Ройтерс" агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Астанагийн уулзалтаар чухал ашигт малтмалын гэрээ хэлэлцээрүүд байгуулагдана АНУ болон Төв Азийн орнуудын төлөөлөгчид 6-р сарын 11-12-нд Казахстаны нийслэл Астана хотод уулзаж, чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын салбарт хамтран ажиллах талаар ярилцахаар төлөвлөж байна.
ЛИТИЙН ҮНЭ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН СЭРГЭЛЭЭ Литийн зах зээл гурван жилийн турш үргэлжилсэн уналтын дараа дахин сэргэж эхэллээ. Батарейн гол түүхий эд болох литийн үнэ 2024 болон 2025 оны ихэнх хугацаанд түүхэн доод түвшинд хэлбэлзэж байсан юм.
МОНГОЛЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН АССОЦИАЦИЙН КРИТИКАЛ МИНЕРАЛЫН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциаци (МЧАМА) “Чухал ашигт малтмал: Эрх зүй, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж ба аж үйлдвэрийн шилжилт” сэдвийн хүрээнд 4 дэх удаагийн семинарыг өчигдөр /2026.05.28/ амжилттай зохион байгууллаа.
КАЗАХСТАН ВОЛЬФРАМЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ГУРАВДУГААР БАЙРАНД ОРЛОО "Богутинское" ордыг ашиглалтад оруулсны дараа Казахстан улс дэлхийн гурав дахь том вольфрам үйлдвэрлэгч боллоо. Хятад улс 2025 оны 2-р сард вольфрамд экспортын хязгаарлалт тавьсан нь 2026 оны 3-р сарын эхээр вольфрамын үнийг 557%-иар өсгөхөд гол нөлөө үзүүлсэн билээ.
АНУ БОЛОН ЕХ-НЫ ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН БОДЛОГО ТӨВ АЗИД ЭРЧИМЖИЖ БАЙНА АНУ болон Европын Холбооны зүгээс газрын ховор элемент, критикал минералын бодлогоо Төв Азийн бүс нутаг руу шилжүүлж, тухайн бүсэд илүү ихээр анхаарал хандуулах болсон. Уг явдалд ОХУ санаа зовниж байгааг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин “Известия” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
ЭНЭТХЭГ, ОРОС УЛСУУД ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛНА Энэтхэг, Орос улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллах урьдчилсан гэрээ байгуулах талаар ярилцаж байгаа гэж уг асуудлыг сайн мэддэг хоёр эх сурвалж мэдээллээ. Гэрээний хүрээнд талууд литий болон газрын ховор элементийн хайгуул, боловсруулалт, технологийн чиглэлээр хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой байгаа.
НОРВЕГ УЛС АНУ-ЫН ТЭРГҮҮЛСЭН PAX SILICA ЭВСЭЛД НЭГДЛЭЭ Норвег улс АНУ-ын тэргүүлсэн Pax Silica санаачилгад нэгдэх шийдвэр гаргалаа. Pax Silica нь хиймэл оюун ухаан болон бусад орчин үеийн дэвшилтэт технологид шаардлагатай түүхийн эдийн нийлүүлэлтийг аюулгүй, найдвартай болгохыг зорьж буй эвсэл юм.
АНУ-ын дата төвүүд критикал минералын импортоос өндөр хамааралтай Хиймэл оюун ухааны салбар эрчимтэй хөгжиж байгаа тул АНУ даяар дата төвүүдийг асар ихээр байгуулж байна. Хиймэл оюуны загвар, үүлэн сервер бүрийн цаана орчин үеийн тооцооллыг бодит болгодог ашигт малтмалын олон давхар сүлжээ оршдог.
КРИТИКАЛ МИНЕРАЛЫН ШИНЭ ЭРИН: ДЭЛХИЙН УЛСУУД НЭГ ШИРЭЭНИЙ АРД AНУ-ын Төрийн департаментын 2 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулсан Чухал ашигт малтмалын асуудлаарх Сайд нарын түвшний анхдугаар уулзалтад Ази, Африк, Хойд Америк, Номхон далайн бүс нутгийн нийт 54 улс, түүнчлэн Европын Холбооны төлөөлөгчид оролцсон юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улс багтсан нь дэлхийн стратегийн түүхий эдийн асуудлаарх цоо шинэ хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлж, бодит оролцогчийн байр сууринаас нэгдэж буйг илтгэлээ.
1 2 3 4