Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тэтгэврийн сангийн том бодлого дэлхий дахинаа донсолгоон дунд явагдаж байна

Стратегийн орд газруудын ашиглалтын орлогоос ард түмэндээ нэг удаагийн хишиг тараах, эсвэл үнэт цаас эзэмшүүлэх хэлбэрээр насан туршид нь хувь хүртээх арга замын талаар УИХ дахь хоёр том намын бүлэг ид хэлэлцэж байна. Хувь болоод хишиг нь  Ардчилсан нам, МАХН-ын сонгогчдод амласан зүйлс билээ. Намууд амлалтаа биелүүлэх боломжтой эсэх, ард иргэддээ мөнгө хөрөнгө тараах бол ямар хэлбэр, арга зам байж болох талаар манай нийгэм олон талаас нь хэлэлцэж буй үед УИХ-ын даргын Зөвлөх Д.Даваасамбуутай ярилцлаа.

Сан гэж юу вэ? Ямар зарчмаар санг бүрдүүлж, зарцуулалт хийдэг вэ?

 Сан гэдэг өөрөө чөлөөтэй мөнгөн хөрөнгө гэсэн үг. Тодорхой мөнгөн хөрөнгө бол төрийн мэдэлд байж болно. Аж ахуйн  нэгж байгууллагын мэдэлд байж болно. Хувь хүний мэдэлд байж болно. Байгалийн баялгийн орлогоос ард түмэнд тараах сангийн тухай л асуух гээд байна аа даа. Түүхий эдийн үнэ эдийн засгийн өсөлтийн мөчлөг дагаад өөрчлөгдөөд байдаг учраас байгалийн нөөц бүхий орнууд нь Тогтворжуулалтын сан байгуулдаг. Сайн цагт  байгуулаад, хүнд үед түүнийгээ ашиглах зорилго бүхий сангуудтай. Шинээр хөгжсөн болон  хөгжлийн манлайд хүрсэн орнуудын эдийн засгийн бодлогоос аваад үзэхэд аль аль санг байгуулдаг, гэхдээ эхний ээлжинд ард түмнийхээ мэдэлд байдаг санг илүү үр дүнтэй арга зам хэмээн үзэж байна.


Ард түмний мэдлийнх гэдэг нь төр менежмент хийдэг  гэсэн үг үү?
Ард түмний өөрсдийнх нь  хуримтлалын сан гэсэн үг. Төрийн мэдлийн сангийн хувьд  улстөрчид, улс төрийн намууд , эсхүл тодорхой нэг диктаторын  хүсэл эрмэлзлэлээр , улс төрийн зорилгоор ашиглагдах эрсдэл байж болзошгүй гэж үздэг. Гэхдээ улс оронд хөрөнгө мөнгөний боломж байх юм бол төрийн мэдлийн, ард түмний мэдлийн аль аль сан байх хэрэгтэй. Аль нэгийг нь үгүйсгэж болохгүй. Ард түмний өөрсдийн хуримтлал гэдгийн цаана юу байна вэ гэвэл, дэлхийд  их алдартай, хамгийн их хөрөнгийн эх үүсвэртэй сан бол Тэтгэврийн сан. Байгалийн нөөц бүхий орнуудын  ийм сангууд их хүчтэй байдаг. Тухайлбал, Норвегийн Тэтгэврийн сан, Австралийн Тэтгэврийн сан байна. Англи улс 2014 ,2015 оноос өндөр насны тэтгэврийн асуудлыг Тэтгэврийн сандаа шилжүүлэх гэж байна. Норвеги улс нь  хойд далайн нефтийн их баялгаа ашиглаж буй үедээ хүмүүсээ мөнгөжүүлэх бодлого баримталж байна. Тэтгэврийн сан гэдэг  нь  байгалийн баялаг ашиглаж байх үед та өндөр насандаа гараагүй бол хуримтлуулсан мөнгө тань ашиглагдахгүй , ирээдүйд таны ашиглах сан болоод үлдчихнэ.


Өнөөдөр УИХ-ын гишүүд , манай улстөрчид амлалтынхаа хүрээнд ард түмэндээ олгох  Эх орны хишгийг хүргэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ, хэрхэн хуваарилах вэ гэж ярьж байна. Энэ талаар би УИХ-ын даргын Зөвлөхийн хувьд өөрийн санаа бодлыг мэдээж хэлнэ. Гэхдээ энд миний дэвшүүлж буй санаа бол арай ангид зүйл юм шүү.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.