Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

XANADU ГАЛШАРЫН НҮҮРСНИЙ ТӨСЛӨӨ “ИДЭВХЖҮҮЛЛЭЭ”

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines /ASX:XAM/ компани нь Дорноговь, Хэнтий аймгийн хилийн заагт орших Галшарын нүүрсний төслийнхөө техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээний ажлыг эхлүүлэх тухайгаа зарлалаа. Ирэх сард эхлүүлэхээр төлөвлөж буй өрөмдлөгөөр нийтдээ 7500 тууш метр цооног өрөмдөхөөр тооцоолж байна. Нөөцийн үнэлгээг JORC стандартын дагуу боловсруулж тогтоох бөгөөд үндсэндээ 175-225 сая тонн эрчим хүчний нүүрсний баялгийг илрүүлэхээр зорьж байгаа ажээ.

Тус компани нь 2010 оны сүүлээр Монголын зүүн өмнөд говийн бүсэд орших Элгэн зос алтны төслийг эзэмшигч Аltan Xanadu компанийн 51 хувийг эзэмшилдээ авч, хамрах хүрээгээ өргөтгөсөн юм. Хамтрагч хоёр компани саяхан Элгэн зос алтны төсөлд хамаарах талбайн бөөрөнд хайгуулын хоёр лиценз нэмж аваад байна. Үүний дүнд Хятадын хилээс 30 км-ийн зайд орших уг төслийн хайгуулын эрхтэй талбай нь 417 шоо км нутаг болж тэлж байгаа юм. Шинээр авсан хоёр лицензийн талбайд алтнаас гадна антимонийн ихээхэн нөөц агуулагдаж байх магадлалтай аж.