Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

BEHRE DOLВEAR БОЛОН GЕМСОМ МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

Монголын уул уурхайн компаниуд Gemcom-ын программ хангамжийг 1995 оноос нэвтрүүлж эхэлжээ. Gemcom-ын программ хангамжийг манайд Эрдэнэс МГЛ болон Сентерра Гоулд компани ашигладаг байна.

Харин Behre Dolbear-ын хувьд салбартаа зуун жилийн туршлагатай зөвлөх компани бөгөөд Монголын Улаан-Овоо орд, Чандганы тал дахь нүүрсний нөөцийг баталгаажуулах, Оюутолгойн зэс-алтны төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахаар сонгогдсон зэрэг ажил үйлчилгээгээрээ манай улсын уул уурхайн салбарт хэдийнэ танил болоод байгаа билээ. Энэхүү хоёр компани Монголд шинэ салбаруудаа нээх гэж байна.

Behre Dolbear-ын Монгол дахь шинэ салбар үйл ажиллагаа эхэлж буй болон хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буй компаниудад техник, санхүү, байгаль орчин, инженерийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ хүргэх юм байна.

Монголд салбараа нээх гэж байгаатайгаа холбогдуулан Mine Info компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа хоёрдугаар сарын 21-нд мэдэгджээ. Харин Gemcom шинэ салбараа хоёрдугаар сарын 23-нд Монголд нээнэ гэдгээ урьдчилан мэдэгдсэн бөгөөд үйлчлүүлэгчидтэйгээ улам ойртож ажиллан, үйл ажиллагааг нь төгөлдөржүүлнэ гэдгээ илэрхийлжээ.