Өнөөдөр Лондон хотноо “ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЕЙ”-гаас зохион байгуулсан “Уул уурхай, эрчим хүчний сайд нарын олон улсын зөвлөлгөө”-ний үеэр дэлхийн нэр хүндтэй шагнал болох “2010 оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан манай зууны манлай бүтээн байгуулалт, Монголын №1 аж ахуйн нэгж -“Эрдэнэт” үйлдвэр шагналаа гардан авч байгаа юм байна.
Мөн оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагын удирдлагыг “ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЕЙ”-гээс шилдэг менежерээр шалгаруулдаг. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганзориг “2010 оны шилдэг менежер”-ийн шагналыг тус байгууллагаас хүртэж байна.
“ЕВРОПЫН БИЗНЕС АССАМБЛЕЙ” өмнө нь ОХУ-ын газрын тос олборлогч “Роснефьт”, “Интеррибфлот”, Энэтхэгийн “Бензокэм Лайфсайнсэс ПВТ”, Казахстаны хөнгөн цагаан боловсруулах үйлдвэр, Беларус улсын “Белшина” зэрэг дэлхийн томоохон компаниудад дээрх шагналаа олгосон ажээ.