Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТУХН-ийн орнууд чөлөөт худалдааны бүс байгуулахаар тохиролцов

Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ гишүүн 11 орноос найман улсынх нь Засгийн газрын тэргүүнүүд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурахаар тохиролцжээ. Азербайжан, Узбекистан, Турк улс энэ удаа тохиролцоонд хүрсэнгүй. Шинэ гэрээг Евразийн эдийн засгийн холбоог байгуулах эхлэл болно хэмээн гишүүн орнуудын төлөөлөгчид үзэж байна. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин ийм холбоо байгуулах саналыг анх тавьжээ.

ТУХН-ийн хүрээнд худалдаа хийх дүрмийг 17 жил хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадахгүй байсан юм. 1994 онд гарын үсэг зурсан анхны гэрээ ёс төдий байснаас хэрэгжээгүй. Гэрээнд заасан хэд хэдэн зүйлийг ашиггүй байна гэж үзсэнээс улс орнууд батлахаас татгалзсан аж. Гэсэн ч ТУХН-ийн гишүүн орнуудын бараа бүтээгдэхүүний эргэлт жилээс жилд өсөн нэмэгдсээр байна. 2011 оны эхний хагас жилийн байдлаар бараа бүтээгдэхүүний эргэлт 134 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны үзүүлэлтээс 48 хувиар нэмэгджээ. Ирэх арванхоёрдугаар сард Москвад болох хамтын нөхөрлөлийн 20 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтын үеэр Чөлөөт худалдааны бүсийн тухай гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.

Мөн энэхүү уулзалтаар Гаалийн холбооны гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүд  Евразийн эдийн засгийн холбоог байгуулж төлөвшүүлэх тухай тунхаглалын төслийг хэлэлцэн юм.