Харин Монгол улсын хувьд байдал дээрхээс өөр. Арилжааны 16 банк нь олон улсын зах зээл дээрх хэт савлагааны шууд нөлөөллөөс ангид байдаг. Мөн өр төлбөрийн хувьд аваад үзсэн ч гэсэн банкны салбар харьцангуй гайгүй байсан. Монгол улсын банкны системийн гол зорилго болох хөгжлийн төлөөх хөрөнгийг эргэлтэд оруулах үндсэн үүрэг зорилгоо биелүүлсээр ирсэн. Энэ хүндтэй үүргээ биелүүлэх буюу үндэсний хөрөнгийн эргэлтээс мөнгө үйлдвэрлээд, эргүүлээд түүнийг аж үйлдвэрийн салбарт зарцуулах, өрхийн зайлшгүй хэрэгцээнд зээлээр санхүүжилт хийх замаар улсын эдийн засагт хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагааг явуулж байсан.
Миний бодлоор, гаднаас шинээр хөрөнгө босгох бололцоо бас их сайжирсан байгаа. Мөн олон улсын зээл сүүлийн найман сарын турш зогсонги байдалд орсон. Энэ үед хамгийн алсын хараатай шийдвэр бол дотоодын хадгаламжийг өсгөх замаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх явдал. 2008 оны байдлыг харахад банкны системд нийт дотоодын хадгаламж 10.6 тэрбум төгрөгөөр буурсан. Хоёр хувийн цэвэр өсөлт байгаа нь гадаадаас орж ирсэн мөнгө нэмэгдсэнтэй холбоотойгоос биш, ерөнхийдөө хадгаламж буурсан. Юуны өмнө экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн уул уурхайн Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр чухал зүйл болж байна. Мөн импортыг орлох үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохистой шинэчлэлийн бодлого баримталбал үр дүнд хүрнэ. Дурдсан арга хэмжээнүүд ерөнхийдөө дунд болон урт хугацаанд үр дүнгээ өгдөг.
2009.01.23