Тувагийн эрчим
хүчний үйлдвэрлэлийн корпораци /ТЭПК/ нь өнгөрсөн
дөрөвдүгээр сард Элегестийн коксжих нүүрсний ордыг ашиглах лицензийг эзэмшхээр
болсон билээ. Энэхүү ордын ашиглалтад есөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт
хийх тухай тус компанийн захирал Руслан Байсаров мэдэгдсэн байна. Эл ордоос
олборлох нүүрсээ Хятад, Өмнөд Солонгос, Япон болон Энэтхэг зэрэг орнуудад
нийлүүлнэ. Руслан Байсаровын мэдэгдэж буйгаар Элегестийн ордоос жилд 15 сая
тонн нүүрс олборлохоор төлөвлөжээ. Ордыг 2019 оны 11 дүгээр сараас бүрэн хүчин чадлаар
нь ашиглаж эхлэнэ гэж тооцоож байгаа аж. 2016 онд нүүрсний олборлолтын хэмжээг
жилд таван сая тоннд хүргэх бөгөөд энэ жил олборлолтыг эхлүүлэх юм байна.
Орд ашиглалтын 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтад 410 км бүхий
Элегест-Кызыл-Курагино чиглэлийн төмөр зам шинээр барих төсөв багтжээ. Энэ зам
нь ордыг Транссибирийн төмөр замтай холбох учиртай. Жилд 27 сая тонн тээвэрлэх
хүчин чадалтай уг замын бүтээн байгуулалтын санхүүжилт 195 тэрбум рубль буюу
6,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Мөн энэ чиглэлийн төмөр замаар Тувагийн
Улуг-Хемскийн нүүрсний сав газарт олборлолт явуулж буй Оросын “Evraz group”, Хятадын төрийн өмчит “China coal”, Северсталь компаниудын нүүрсний тээвэрлэлтийг давхар
хийх боложтой. Үүнээс гадна Тувагийн эрчим
хүчний үйлдвэрлэлийн корпораци нь Ванино боомтод 2017 онд ашиглалтанд
орох нүүрсний терминалыг 500 сая
ам.долларын өртгөөр барихаар төлөвлөж байгаа юм. Нийт 9 тэрбум ам.долларын хөрөнгө
оруулалтын 25 хувийг компанийн зүгээс гаргах бол үлдсэн хувийг банкуудаас зээлийн
байдлаар төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Э.Од