Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг дуудлагаар худалдана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл хоёрыг худалдан борлуулахаар товлож байна.

Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоолгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилоод байна. Шинжээчийн үнэлгээ тодорхой хугацааны дараа гарах бөгөөд түүнийг Ажлын албан дээр хэлэлцсэний эцэст дуудлагаар борлуулах үнэлгээ тогтоогдох юм байна. Дуудлага худалдааны тов үнэлгээг тогтоосны дараа тодорхой болох юм. Дуудлага худалдааны талаарх мэдээллийг MMJ сэтгүүлд нийтлэх болно.

Тусгай зөвшөөрлүүдийн товч мэдээллийг дор нийтлэв.

АШИГТ МАЛТМАЛЫН 6882А ТООТ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Галт талбай нь Төв аймгийн Заамар сумын нутагт М-48-137 хавтгайд байрлах бөгөөд газар зүйн умард өргөргийн, дорнод уртрагийн дараах солбицлуудын хооронд байрлана.

        уртраг           өргөрөг
1    104° 15" 50""    48° 12" 35""
2    104° 15" 50""    48° 12" 50""
3    104° 19" 20""    48° 12" 50""
4    104° 19" 20""    48° 12" 35""

Дээрх талбайг хамарсан янз бүрийн шатны судалгааны ажил дэс дараалалтайгаар 1971-1994 онуудын хооронд хийгдсэн бөгөөд голчлон алт, нүүрсний судалгаа явуулжээ.

АШИГТ МАЛТМАЛЫН 11516А ТООТ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Эргийн-Ус талбай нь Ховд аймгийн Алтай сумын нутагт, Бодончийн гол, Хөндлөнгийн голын бэлчирт байрлана.

Талбай нь L-46-66 хавтгайд байрлах ба газар зүйн умард өргөргийн, дорнод уртрагийн дараах солбицлуудын хооронд байрлана.

        уртраг          өргөрөг
1    92° 30" 00""    46° 07" 30""
2    92° 32" 30""    46° 07" 30""
3    92° 32" 30""    46° 06" 30""
4    92° 30" 00""    46° 06" 30""

Дээрх талбайг хамарсан янз бүрийн шатны судалгааны ажил дэс дараалалтайгаар 1957-1998 онуудын хооронд хийгджээ. Эдгээрт геологийн зураглал, ерөнхий эрэл, агаар геофизикийн ажлууд орсон байна. Гялтагнууртай пегматит биетүүд нь хээрийн жонш, кварц, гялтагнуураас бүрдэх ба түүний масстай харьцуулахад тодорхой хэмжээгээр анар, турмалин, берилли агуулсан байдаг байна.

Н.Ариун