Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Долоон ордыг жагсаалтад нэмж оруулна

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан.

Үүний дагуу Уул уурхайн яаманд байгуулагдсан Ажлын хэсэг ашигт малтмалын томоохон ордуудыг судалж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Энэ удаад Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ашигт малтмалын төрөл, нөөцийн хэмжээгээр нь чухалчлан үзэж алтны 1, нүүрсний 2, газрын ховор элементийн 4, нийт 7 ордыг /Хөшөөт, Цайдам нуур, Гацуурт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэй/ Стратегийн ашигт малтмал бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад хамруулахаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт танилцуулахад бэлэн болгожээ.

Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсний дараа эдгээр ордыг жагсаалтад Стратегийн ордын жагсаалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж Уул уурхайн яамны удирдлагууд мэдэгдлээ.



Г.Идэр