Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

”Mining Mongolia” үзэсгэлэн, 5-7-нд Буянт-Ухаа цогцолбор

Уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2012” “Building & Construction 2012” үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн тоног төхөөрөмжийн чиглэлээр Монголд зохион байгуулагдаж байсан үзэсгэлэнгүүдээс хамгийн том хэмжээнийх гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнг “Allworld Exhibitions” компани зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, МҮХАҮТ-ын Дэд дарга М.Оюунчимэг, “Allworld Exhibitions” компанийн Азийн салбарын захирал Brendan Jennings нар оролцож үг хэллээ. Мөн Монгол улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Ирэх дөрвөн жилд уул уурхай, барилгын салбарын хөгжил үргэлжлэх болно. Үүнд техник технологи маш чухал үүрэгтэй. Тиймээс энэ үзэсгэлэнгийн ач холбогдол их юм” гэдгийг онцоллоо.“Mining Mongolia 2012” үзэсгэлэнд 24 орны 200 гаруй компани, төлөөлөгч оролцож байгаа юм. Үүнээс 70 хувь нь Монголд шинээр орж байгаа гадаадын томоохон компаниуд.Монгол уламжлалын дагуу их хэнгэрэг дэлдсэнээр албан ёсоор нээгдсэн үзэсгэлэн гурван өдөр үргэлжлэх юм.