Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

МИНИЙ ТУХАЛЖ СУУГААД УНШДАГ СЭТГҮҮЛ

ХБНГУ-ын  нийтлэлч, хуульч Хуберт Кишчел:

Mongolian Mining Journal сэтгүүл Монголд гарч байгаа бусад сэтгүүлээс ихээхэн онцлог, ялгаатай. Ихэнх сэтгүүлийн хуудсыг нээгээд үзэхэд нүд эрээлжлэм зураг сэлт, мэдээ мэдээллүүд байдаг бол Mongolian Mining Journal сэтгүүлийг тухалж суугаад уншихаас аргагүй тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Мэдээлэл сайтай. Тиймээс би сэтгүүлийг маш нягт нямбай, тогтож уншдаг. Монголын уул уурхайн салбарт өрнөж байгаа гол үйл явдлуудын талаар цогц мэдээлэл авч чаддаг.
   
Сэтгүүлийн соёл гэж бий. Энэ соёл Mongolian Mining Journal  сэтгүүлд бүрэн шингэсэн гэж би гадаадын уншигчийн хувьд хэлмээр байна. Mongolian Mining Journal сэтгүүл үүсэн байгуулагдсаны 5 жилийн ой тохиож байгаа энэ үед сэтгүүлийн хамт олонд уншигчийн хувиар баяр хүргэж, амжилт хүсье.