Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Уул уурхайн тухай зөв ойлголтыг түгээж байна

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Материал хангамжийн баазын орлогч дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Давааням:

Би Mining Journal сэтгүүлийг уншаад гурван жил болж байна. Сэтгүүлийн бодлого надад их таалагддаг. Монголын ард түмэнд мэдээллийн хэрэгслэлээрээ дамжуулан уул уурхайн тухай зөв ойлголтыг түгээж байна. Дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд өнөөдөр уул уурхайг нэг бол айхтар магтаж, нөгөө бол голгүй муулах байдал их ажиглагддаг. Mining Journal арай өөр өнцгөөс хардаг. Уул уурхайтай хамт байж, зөвийг нь дэмжиж, өнгөтэй өөдтэй талаас нь харах сан гэсэн бодлого ажиглагдаад байдаг юм. Үүний төлөө Mining Journal сэтгүүлийн хамт олонд талархлаа илэрхийлж, амжилт хүсье.