Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк 14.4 тонн алт худалдан авчээ

Монголбанкнаас гаргасан мэдээллээр энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм. Алт үйлдвэрлэгчид оны эхний хагаст ердөө 3 тонн 761.7 тонн алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс 11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна.

Ирэх жил Монголбанкны худалдан авах алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал бий. Алтны салбарыг дэмжих 256 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг шийдэх нь чухал бөгөөд санхүүжилтийг Монголбанк арилжааны банкуудаар дамжуулан олгох талаар яригдаж байгаа юм.

С.Болд