2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ашигт малтмалын газар Бүгд найрамдах Чех улсын геологийн албаны хооронд геологийн салбарт хамтран ажиллах гэрээнд Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа, Чех улсын Геологийн албаны гүйцэтгэх захирал Петр Микса нар гарын үсэг зурсан билээ.
Энэхүү 1:50,000-ны масштабын геологийн зураглалын ажлын байршил нь Ховд аймгийн Мөнххайрхан, Зэрэг, Манхан сумын нутгийг хамрах бөгөөд ерөнхий эрлийн ажлыг 2015 онд Чех улсын Геологийн алба амжилттай дуусгасан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр БНЧУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гроллова болон элчин сайдын орлогч Олдржих Заяычек нар Ашигт малтмалын газар хүрэлцэн ирж Монголын талд хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: mram.gov.mn