“Даян Контракт Майнинг” гүний уурхайн бүтээн байгуулалтад оролцоно

2016-10-15 17:01

“Оюутолгой” компани Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээ байгуулсан байна. Энэ тухай "Оюутолгой" компаниас мэдээллээ.

Оюутолгойн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй үеийн нэгэн томоохон үйл явдал бөгөөд үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хариуцлагаа бататгаж буй явдал юм. Даян нь дотоодын компаниийн нөөц бололцоо, гүний уурхайн бүтээн байгуулалтад мэргэшсэн олон улсын компанийн түншлэлд тулгуурлан, дэлхийн жишигт нийцсэн туршлага, ур чадварыг дотооддоо хөгжүүлэн нэвтрүүлсэнээр урт хугацааны үр өгөөжийг Монгол Улсад бий болгох болно” гэв.

Гүний уурхайн болон туслах үйлчилгээний гэрээнд Оюутолгой уурхайн дахь хоёр, тавдугаар босоо амуудын нэвтрэлтийг гүйцэтгэх ажил багтсан. Эдгээр босоо амын нийт гүн нь тус тус 1,284м болон 1,178м байна. Хоёрдугаар босоо ам нь 10м диаметртэй бөгөөд дэлхийн хамгийн том босоо амуудын тоонд ордог. Харин тавдугаар босоо ам нь агааржуулалтын зориулалттай ба 6.7м диаметртэй байна.

Мөн энэ гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн малталт хийх, том хэмжээний ухалт, малталт болон гүний уурхайн үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэнэ. Түүнчлэн, гүний уурхайн төслийг үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангах болон мэргэшүүлэх уурхайн туслах үйлчилгээг үзүүлнэ.

“Даян Контракт Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Брюс Данлоп “Уул уурхайн салбарын хамгийн чухал төслүүдийн нэг болох Оюу толгойн гүний уурхайн төсөлд хувь нэмрээ оруулах болсондоо баяртай байна. Бид цаашид Оюу толгойтой урт хугацаанд түншлэн ажиллаж, дэлхийн жишиг уурхайг бүтээн байгуулж, гүний уурхайд ажиллах үндэсний шилдэг ажиллах хүчийг бэлтгэнэ” гэв.

Хасу Мегаватт ХХК нь Монгол Улсын эрчим хүч, уул уурхай болон барилгын салбарт арвин туршлагатай бөгөөд 2006 оноос хойш Оюу толгойтой хамтран ажиллаж байна. Иргэний болон уул уурхайн инженерчлэл, барилгын салбарт өндөр туршлагатай 600 гаруй ажилтан бүхий Хасу Мегаватт компани нь энэхүү хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулах юм. Хасу Мегаватт нь Оюутолгойн уурхайн чухал байгууламжуудын нэг Дулааны Станцыг олон улсын стандартын түвшинд 2013 оноос хойш ажиллуулан, өндөр түвшний үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Харин Жэй Эс Редпаф Лимитед нь уул уурхайн салбарт 50 гаруй жил ажиллаж буй арвин түүхтэй уурхайн гэрээлэгч болох Редпаф группт харъяалагддаг. Тэдний 5,000 гаруй ажилтан нь дэлхий даяар тархан байрлаж, гүний уурхайн бүтээн байгуулалт, босоо амын нэвтрэлт, чиглүүлэх өрөмдлөг, өгсөх өрөмдлөг, уурхайн хөгжүүлэлт, инженер техникийн үйлчилгээг олон төрлийн мэргэжлийн үйлчилгээний хамтаар хүргэж байна. Олон улсад ажилласан туршлагынхаа хүрээнд Редпаф нь удирдан чиглүүлэх ур чадвар, бүс нутагт суурилсан ажлын туршлага болон соёлын өргөн хэмжээний туршлага хуримтлуулсан юм.

  • Зочин (202.55.191.130)
    Сайн байна
    2017 оны 06 сарын 23 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.