БНХАУ-ын Гаалийн албаны мэдээллээр, хоёрдугаар сард тус улс нь нийт 5.75 сая тонн ган экспортолжээ. Энэ нь нэгдүгээр сарын экспортын дүнгээс 22, 5%, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 29,1%-иар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн гурван жилийн хамгийн доод үзүүлэлтэд тооцогдож байна.
2017 оны эхний хоёр сарын байдлаар Хятад улс нийт 13.17 сая тонн ган экспортолсон аж. Гангийн экспорт буурсан шалтгааныг Хятадын зах зээл дэх түүхий эдийн үнэ өндөр, эрэлт хэрэгцээ өсч буйтай холбон тус улсын мэргэжилтнүүд тайлбарласан байна. Дулааны улиралтай холбоотойгоор Хятадын барилгын компаниудын ажил эрчимжиж байгаа юм.
Тэгвэл Хятадын төмрийн хүдрийн импорт нэмэгдсэн байна. Өнгөрсөн сард 83.49 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Эхний хоёр сарын нийт дүнгээр 175.3 сая төмрийн хүдэр гадаад зах зээлээс худалдан авсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12,6%-иар буюу 20 сая тонноор өсчээ.
Энэ сарын 9-ний өдрийн байдлаар дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн 1 тоннын үнэ 86,85 ам.доллар байна.
Э.Од