Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ураны үнэ 14,6%-иар өсөв

Өнгөрсөн долоо хоногийн дүнгээр дэлхийн түүхий эдийн зах зээл дэх ураны үнэ огцом өссөн байна. Салбарын консалтингийн “Ux Consulting Co” компанийн статистик мэдээллээр,  нэг фунт ураны үнэ 22,5 ам.доллараас 14,6%-иар өсч 25,5 ам.долларт хүрчээ.

Японы “Фукушима” АЦС дээр гарсан ослоос хойш дэлхийн ураны зах зээл өнөөг хүртэл бүрэн сэргэж чадахгүй байгаа бөгөөд 2020 оноос сэргэнэ гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж буй. Тухайн үед  нэг фунт ураны үнэ 30 ам.долларт хүрэх гэнэ. 2011 оны гуравдугаар сард болсон “Фукушима” АЦС-ын ослоос үүдэн дэлхийн зах зээл дээр ураны үнэ таван жил дараалан унасан билээ.

Дэлхийд ураны олборлолтоороо тэргүүлэгч Казахстан улс 2016 онд 24 мянган тонн уран олборлосон байна. Энэ нь өмнөх оноос 1,7%-иар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч зах зээлийн идэвхгүй байдлаас шалтгаалан энэ жил олборлолтоо 8-10% бууруулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл 2017 онд дэлхийн ураны нийт үйлдвэрлэл 3%-иар буурна гэсэн үг юм.

Э.Од