Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

BHP Billiton төмрийн хүдрийн “South Flank” ордод хөрөнгө оруулна

BHP Billiton компани нь Австрали дахь төмрийн хүдрийн “South Flank” ордыг ашиглах шинэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай тус компанийн Баруун Австралийн төмрийн хүдрийн салбар хариуцсан захирал Эдгар Басто мэдэгджээ. Шинэ ордыг ашиглахад компанийн зүгээс ойролцоогоор 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж шинжээчид таамаглаж байна. 

“South Flank” ордыг ашиглахаар зэхэж буй нь нөөц нь багасч буй “Yandi” ордын олборлолтын бууралтыг нөхөх зорилготой ажээ. Өнөөгийн байдлаар “Yandi” ордоос жилд ойролцоогоор 80 сая тонн хүдэр олборлож байна. Тус ордын нөөц ойрын 10 жилийн хугацаанд дуусах төлөвтэй байгаа юм.
   
Э.Од