Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” групп нүүрсний охин компаниа Yancoal Australia компанид худалдана

“Рио Тинто” групп нь охин компани болох Coal & Allied Industries-ийг Хятадын Yancoal Australia компанид худалдахаар болж байна. Австралид нүүрсний бизнес эрхэлдэг Coal & Allied Industries компанийг худалдан авахад Хятадын компаниас гадна Швейцарийн Glencore компани мөн өрсөлдсөн юм.

2017 оны нэгдүгээр сард “Рио Тинто” групп нь охин компани Coal & Allied Industries-ийг Хятадын “Yancoal Australia” компанид 2.45 тэрбум ам.доллараар худалдах гэж буйгаа мэдэгдсэн билээ. Coal & Allied Industries компани нь Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж дахь нүүрсний Бенгалла, Хантер-Валли, Mount Thorley Warkworth зэрэг уурхайд хувьцаа эзэмшдэг.

Швейцарийн Glencore компанийн хувьд өнгөрсөн зургаадугаар сарын 9-нд нүүрсний Coal & Allied Industries компанийг 2.55 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавиад байснаа өсгөж 2.67 тэрбум доллар болгожээ. Гэтэл Хятадын компани мөн анхны санал тавьсан хөрөнгөө өсгөж 2.69 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьснаар “Рио Тинто” группын хувьцаа эзэмшигчдийн 97%-ийн саналтайгаар дэмжигдсэн байна. Энэ нь эцсийн шийдвэр болохыг “Рио Тинто” групп мэдэгджээ. Наймааг энэ оны гуравдугаар улиралд багтаан дуусгавар болгохоор төлөвлөж байна.

Yancoal Australia нь Хятадын төрийн өмчит Yankuang группын 56%-ийн эзэмшилтэй Yanzhou Coal Mining компанийн 78%-ийн эзэмшилтэй охин компани юм.

Э.Од