Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны эхний хагас жилийн байдлаар, хайгуулын нийт 22 талбайгаас 10 талбайд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлаад байна гэж мэдээллээ.
2017 онд БХГ-т хайгуулын 10 талбайд нийт 24706 ам дөрвөлжин км талбайд геологийн зураглалын ажил, 7500 тууш км соронзон хайгуул, 13454 физик цэгт хүндийн хүчний судалгаа, 2000 ам дөрвөлжин км талбайд сансарын тандан судалгаа, 2500 тууш км хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийхээр төлөвлөжээ. Мөн 150 ам дөрвөлжин км талбайд гурван хэмжээст чичирхийллийн судалгаа хийх, 223 тууш км хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны мэдээллийг дахин боловсруулах, хайгуулын 7 цооног өрөмдөх, хоёр цооногт туршилт хийхээр төлөвлөж 51.9 сая ам.долларыг төсөвлөсөн байна.
Энэ оны долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар газрын тосны хайгуулын Борзон VII талбайд Импайр Газ Монголиа ХХК хайгуулын цооног өрөмдөж байна. Өрөмдлөгийн ажил 2450 метрт үргэлжилж байна. Наймдугаар сард Онги V талбайд Капкорп монголиа ХХК хайгуулын ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.
Эрлийн үйл ажиллагаа2017 оны эхний хагас жилийн байдлаар, эрлийн 18 (үүнд: газрын тосны 10, нүүрсний давхаргын метан хийн 5, шатдаг занарын 3) гэрээ хэрэгжиж байна. 2012-2016 онд эрлийн гэрээгээр 4100 км геологийн маршрут, 7250 ам дөрвөлжин км талбайд геологийн судалгаа хийж 2158 ширхэг дээж авч, 178738 физик цэг, 12717 ам дөрвөлжин км талбайд хүндийн хүчний судалгаа, 1600 ам дөрвөлжин км талбай болон 3500 км-т соронзон хайгуул, 150 тууш км микросейсм, 713 тууш км хоёр хэмжээст чичирхийллийн судалгаа хийгдсэн.
Эрлийн ажлын үр дүнд Жени ойл шейл Монголиа ХХК, 12 - 23% органик нүүрс-устөрөгчийн агуулгатай шатдаг занар илрүүлж, Эрдэнэс таван толгой ХК, Тавантолгойн нүүрсний ордоос метан хий туршилтаар олборлож, метан хийн геологийн нөөцийг 40 сая тонн гэж тооцсон. Мөн хайгуулын 4 талбай ялгаснаас 2016 онд Арбулаг XXIX талбайд газрын тосны талаар БХГ байгуулж, Номгон талбайд нүүрсний давхаргын метан хийн талаар БХГ байгуулахаар ажиллаж байна.
Улсын хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгаа2017 оны долдугаар сарын 1- ний байдлаар Монгол улсын нутаг дэвсгэрт Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй 1:50000-ны геологийн зураглал ерөнхий эрлийн ажлын 30, 1:500000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлын 3, 1:200000-ны масштабтай Улсын геологийн зураг зохиох 3, агаарын геофизикийн 3, Монгол орны нутаг дэвсгэрт сансарын зургийн тайлал-2013” 1, геологийн мэдээллийн сан 1, Баруун Монгол цульсульфид 1, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа 1, гадаад хамтын ажиллагааны 1, шинээр сэдэвчилсэн судалгааны 3 төсөл, нийт 49 төсөл хэрэгжиж байна.