Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Чили зэс, төмрийн хүдрийн 2.5 тэрбум долларын төслөөс татгалзав

Чилийн Засгийн газар тус улсын Кокимбо бүс нутагт зэс болон төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Andes Iron компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Татгалзах болсон шалтгаан нь тухайн бүс нутгийн байгаль экологи болоод дэлхийд Перугийн хэмээгддэг Гумбольдт төрлийн оцон шувууны нутагшилд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Гумбольдт төрлийн оцон шувуу нь Дэлхийн байгаль хамгаалах сангийн ховор амьтдын бүлэгт багтдаг ажээ.

Andes Iron компани нь Кокимбо бүс нутаг дахь төмрийн хүдэр, зэсийн “Dominga” төслийг хэрэгжүүлэхэд 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр жилд 12 сая тонн төмрийн хүдэр, 150 мянган тонн зэсийн агууламжтай хүдэр олборлохоор тооцоолж байсан байна. Тусгай зөвшөөрөл олгохоос Засгийн газар татгалзсан асуудлаар Чилийн дээд шүүхэд давж заалдана гэдгээ Andes Iron компанийн Ерөнхийлөгч Андре Гарридо мэдэгджээ.
 
Э.Од