Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

“Тод Ундрага” ХХК хүчин чадлаа CAT773E автосамосвалуудаар өргөтгөлөө



Дэлхийд алдартай Катерпиллар брэндийн Монгол дахь дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг өөртөө шингээсэн CAT773E загварын өөрөө буулгагч автосамосвалууд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг  Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 30-нд  зохион байгууллаа. CAT773E шинэ техникүүдийг хүлээж авсан эзэд нь “Тод Ундрага” ХХК. 





Түлхүүр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны нээлтэд “Алтай” хамтлаг ая дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүлж
ээ.

Ийнхүү  “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-ийн олон жилийн үнэнч харилцагч “Тод Ундрага” ХХК нь техникийн  хүчин чадлаа CAT773E өөрөө буулгагчуудаар нэмэгдүүлсэнээр ажлын бүтээмж дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Дашрамд дурдахад, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК нь Монголд анх удаа 98.2 тонны даацтай CAT 777E загварын дөрвөн шинэ автосамосвалыг Тавантолгой ордод хөрс хуулалт, ачилт хийж буй үндэсний компани “Олборлолт” ХХК-д дөрөвдүгээр сарын 25-нд нийлүүлсэн билээ.



Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Мундаг шүү энэ олон хүнийг амьдрал өөдрөг яваасай
    2020 оны 07 сарын 30 | Хариулах