Хийрхэл

2018-05-29 10:36


Н.Ариунтуяа

Эрдсийн захын таатай үзүү­лэлтүүд харьцангуй тогтвортой хэвээр арваннайман он дундаа орлоо. Эрдсийн захын өсөлт эх орны эдийн засагт сэргэх найдвар төрүүлдэг. Энэ удаа ч ялгаагүй итгэлийн гэрэл тусч, дагаад мартагдах тийш хандсан хуучин төсөл хөтөлбөрүүдээс шинэ сураг чимээ сонстох боллоо. Тэр тусмаа 2010 онд УИХ-аас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг өөрчлөх болон бодлогод тусгагдсан уул уурхайн экспортын төмөр замуудтай холбоотой шинэлэг мэдээллүүд дуулдаж эхлэв. Тиймээс MMJ 5 дугаар сарын онцлох сэдвээр уул уурхайн өсөлтийг хязгаарлагч гэгдэх болсон төмөр замыг сонгож, уул уурхайн экспортын төмөр замын төслүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэхийг эрмэлзлээ.  



Манай улсын ашигт малтмалын томоохон ордуудаас бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр замын төслүүдийн талаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа агентлаг болох “Монголын төмөр зам”-ын Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлтэй хийсэн дэлгэрэнгүй ярилцлага тавдугаар сарын дугаарт нийтлэгдэж байна. Энэ нь түүний хэвлэлд өгсөн эхний ярилцлага бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК нь “Шинэ төмөр зам” төсөл буюу Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын нэг, хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцан ажиллаж буй газар билээ. Б.Цэнгэл захирал MMJ-ийн асуултад хариулахдаа нүүрсээ төмөр замаар биш авто замаар гэлдрүүлж буйгаас алдагдсан боломжийг жилийн 200 орчим сая ам.доллар гэсэн юм.   

Улмаар “БНХАУ-ын нутгийн гүн рүү 500-1000 орчим км илүү зайд төмөр замын тээвэрлэлт хийж, нүүрс борлуулалтын зах зээлээ тэлж чадсан бол экспортын орлого жил тутам 0.5-1 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой байлаа” гэж нэмж хэлжээ. Үүнийг Та ТТ-ГС төмөр замын асуудал яригдаж эхэлснээс хойшхи цаг хугацаа, ашиглалтад орчихсон байх ёстой жилээр тооцоод үзээрэй. Төмөр замын үйл явц дахиад хэдэн жилээр хэл ам ихтэй үргэлжлэхийг хэлж эс мэднэ. Тиймийн учир илүү дутуу үггүй бодит тайлбарыг энд онцлон эш татав. 

ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовын MMJ-ийн дөрөвдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагаас УБТЗ-ийн шинэчлэлийг Оросын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг хүлээлгүйгээр арилжааны зээлээр эхлүүлэх шийдвэр гарсан тухай анхлан мэдээлэл авсан юм. Эрдэнэт-Овоот  чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор эхний ээлжинд 10 сая тонн ачаалал УБТЗ-ын дэд бүтцийн хүчин чадал дээр нэмэгдэж ирнэ. Тиймээс Орос-Хятад улсыг холбох төмөр замын төв коридор болох УБТЗ-ын дэд бүтцийн шинэчлэлийг яаралтай эхлүүлэх хэрэгтэй” гэж сануулах шаардах хослуулан хэлснийг санаж буй байх. Ноён Азизов “Эрдэнэт Овоот” төмөр замын төсөл амжилттай хэрэгжвэл эдийн засгийн ач холбогдлын үүднээс Монгол улсын баруун чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийх сонирхол Орос, Хятад аль аль талд байгаа” гэсэн билээ. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг Орос-Монголын хил Арцсуурийн боомтоор Оросын төмөр замтай холбож, Кызыл хүргэнэ хэмээх тооцоолол явдаг бөгөөд шинэ төмөр замын чиглэлүүдээс хамгийн түрүүлж хэрэгжих нь одоогоор энэ төсөл болж байх шиг байна. Уг сэдвийн хүрээнд төслийг хэрэгжүүлэгч уул уурхайн компанийн байр суурийг мөн нэгтгэн хүргэлээ.


Эрдсийн зах өсч итгэл найдвар төрүүлэхэд Засаг төр тэрбум тэрбумын өртөгтэй том том төсөл хөтөлбөрүүд ярьж эхэлдэг. Зэрэгцээд уул уурхайн компаниуд рүү дайралт идэвхждэг ба тэргүүн эгнээнд нь “хоёр” толгойг ноолж эхэлдэг уламжлал сүүлийн арваад жилд амь бөхтэй тогтжээ. Дэлхийн түүхий эдийн зах зээл дэх үнийн хэлбэлзлээс хамаарч өгсөж уруудан савладаг онцлогтой энэ салбарыг үнэ унаж нийтээр хямрахад нь харин хэн ч тоож хяламхийхээ больдог талтай.
MMJ-ийн тавдугаар сарын хавтсыг чимсэн Б.Цолмонбаярын шог зурагт ямар нэгэн хэтрүүлэг үгүй, байгаа бодит байдал энэ билээ.

Өдгөө “Оюутолгой” төслийг тойрч магтаал, гүжрийн бороо харамгүй асгарч, хоёр туйлд савлан байна. Оюутолгойн эргэн тойронд нөхцөл байдал өдөр өдрөөр өөрчлөгдсөөр. Тэнд ажиллаж буй Ажлын хэсгүүд, салбарласан дэд хэсгүүд, түүнд хамрагдсан байгууллага, хүмүүсийн тоог тооцоолоход ч бэрх болов. Гэрээний агуулгыг олон өнцгөөс харах төлөөллүүд ийн цугларсан нь нэг талаар сайн хэрэг ч цээж дэлдэгсэд хэт санаачилгатай байгаа нь сүүлийн үед илэрхий мэдэгдэх боллоо. Энэ дүйвээн дор гэрээний нөхцөлийг сайжруулна гэсэн Засгийн газрын ажил хэрэгч бодлого замхарч одох вий гэдэг эмээх асуудал болчихоод байна. Яг энэ утгаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойшхи өнгөрсөн жилүүдэд юу болж өнгөрсөнийг MMJ уншигчдадаа тоймлон сануулахыг хүслээ. Есөн жилийн өмнө юу ярьж байсныг, түүнээс хойш юу юу болж өнгөрснийг, өдгөө юу туулж явааг Б.Төгсбилэгтийн “Оюутолгой буюу бидний суралцсан хичээл” тоймоос дэлгэрүүлэн уншина уу.

Зөвхөн Оюутолгой төдийгүй нөгөө толгой болох Тавантолгойн хувьд ч хийрхэл амилан, тал талаас нь зулгааж, сонгуулийн уралдаанд ашиглах гэсэн элдэв янзын санаачилгууд гарч эхэлж байна. Цаашид улам өндрөө авах шинжтэй. Ард түмний нэр барьсан ийм популист алхмууд өнгөндөө тааламжтай сонстох ч алс хэтдээ ямар үр дагавар дагуулдгийн үнэ цэнийг улсаараа бид амссан билээ.







Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2021-01-22 16:34
    Үндэстэн дамнасан уул уурхайн худалдааны “Glencore” групп нь зэсийн “Mopani” төслийн 90%-ийн эзэмшлээ Замби улсад эргүүлэн өгөх буюу төрийн өмчит ZCCM компанид худалдах “бэлгэ тэмдгийн” гэрээ байгуулжээ. Харин үүний хариуд ZCCM компани нь “Glencore”-ийн 1.5 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулахаар болсон байна. Албан ёсоор, “Glencore” группын 81.2%-ийн эзэмшилтэй “Carlisa Investments” корпорацид “Mopani” төслийн  90%, үлдсэн 10% нь ZCCM компанийх байсан юм.
  • 2021-01-22 16:33
    QMX Gold” (TSX-V: QMX) компанийг 132 сая канад доллараар (105 сая ам.доллар) худалдан авах тухайгаа Канадын “Eldorado Gold” (TSX: ELD) (NYSE: EGO) корпораци мэдээлжээ.Энэхүү худалдан авалтын үр дүнд алтны “Lamaque” ордын олборлолтын талбай өргөжиж, үйлдвэрлэл нэмэгдэнэ гэдгийг “Eldorado Gold”-ийн Гүйцэтгэх захирал Жорж Бернс мэдэгдсэн байна. Учир нь тус корпорацийн Канад дахь ганц төсөл “Lamaque” ордтой зэрэгцээ “QMX Gold” компанийн тусгай зөвшөөрлийн талбайнууд байршилтай аж.
  • 2021-01-22 11:49
    Ковид-ийн  халдварыг Монгол Улс дотооддоо алдсан нь  эдийн засгийн засгийн гол  тулгуур  болсон  уул уурхайн салбарыг  ч  маш эмзэг байдалд оруулаад байна. Салбарыг хэвийн горимоор ажиллуулахын тулд  ашигт малтмалын экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт  Засгийн газар бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байгаа юм. Засгийн газрын 183 дугаар тогтоолоор “Ногоон бүс”, мөн Засгийн газрын 64 дүгээр тэмдэглэлээр “Аюулгүйн бүс”-ийг байгуулан цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах ажлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  удирдаж, салбарын дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан Ажлын хэсэг  уул уурхайн бүсэд    томилолтоор ажиллалаа.
  • 2021-01-20 16:43
    “Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ.  Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.  Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
  • 2021-01-20 16:39
    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.