Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад AP1000S цөмийн реактораа ашиглалтад оруулна

БНХАУ-д баригдаж буй АP1000 загварын хоёр реакторын барилгын ажил дараагийн шат руу ойртож, Санмений цөмийн эрчим хүчний станцын 1-р реактор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд бэлэн болсон бол Хайяаны станцын 1-р реакторын түлшийг ачаалж эхэлжээ. 2007 оны есдүгээр сард Вестинхаус болон түүний түнш байгууллага болох “Шоу” групп Хятадад АР1000 загварын 4 реакторын байгууламж барих зөвшөөрөл авчээ. Энэ нь  Хятадын Жэзян мужид орших Санмений станцын 1 ба 2-р реактор, Шаньдун мужид орших Хайяаны станцын 1 ба 2-р реактор юм.  

Санмений станцын 1-р реакторт энэ оны зургаадугаар сарын 21-нд гинжин урвалыг тогтвортой явуулах туршилтыг хийжээ. “Вестинхаус Электрик” компанийн Гүйцэтгэх захирал Жозе Гутиррез “Бид AP1000 загварын реакторын технологийг арилжааны зорилгоор ашиглахын өмнөх гол үе шатыг амжилттай даваад байна” хэмээн онцолсон байна.  Санмений станцын 1-р реакторыг ашиглалтад оруулах дараагийн үе шат нь нэгдсэн цахилгаан шугам сүлжээнд холбох явдал юм. Бүх туршилт аюулгүй бөгөөд амжилттай хийгдэж дуусах хүртэл цахилгаан эрчим хүчийг нэмэгдүүлэх туршилт хийгээд байгааг   Вестинхаус Электрик” компанийн мөн   мэдээндээ дурьджээ.

Санмений станцын 1-р реакторын халуун лабораторийн туршилт 2017 оны зургаадугаар сард бүрэн дууссан бөгөөд Үндэсний цөмийн аюулгүй байдлын хороо, Улсын цөмийн хяналтын байгууллагаас урьдчилсан зөвшөөрөл авчээ. Хайяаны станцын 1-р реактор энэ оны сүүлээр ашиглалтад орох бол тус станцын 2-р реактор 2019 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.


Г. Идэр