Нефтийн томоохон ордын хайгуул үргэлжилж байна

2019-04-04 15:16

Өвөрхангай аймгийн эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 4 зорилт тусгасан байдаг. Үүний нэг нь аймгийн нутагт томоохон ордуудыг нээн илрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулж ажлын байр нэмэгдүүлэх зорилго юм.

Одоогийн байдлаар Төгрөг, Гучин-ус, Баруунбаян-Улаан сум, Баянхонгор аймаг дамнасан газрын тосны ордын хайгуулын ажил  хийгдэж байна. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.93.182)
    Хүмүүжүүлдэг 9сараас өдрийн мэнд 89898оуолблтёёёёьь
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 9 цаг 13 минутын өмнө
    Build Mongolia 2020 үзэсгэлэн нь манай улсын бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулдаг, гадаад дотоодын бүхий л байгууллагууд нэгдэн цуглаж, технологийн дэвшил, шилдэг шийдэл, шинэлэг бүхэнтэй танилцаж, цаашид харилцан хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх мэргэжлийнхэнд зориулсан арга хэмжээ болж байгаагаараа онцлог юм. Тиймээс Юнитра ХХК энэхүү үзэсгэлэнд  GOLD SPONSOR-оор  оролцож  байна. Манай компанийн хувьд барилга, уул уурхай, эрчим хүч, орон сууц Нийтийн аж ахуйн зориулалттай дэлхийд тэргүүлэгч Toyota, Wilo, Husqvarna, Puma, Panasonic зэрэг 30 гаруй брэндийн 1300-гаад төрлийн багаж тоног төхөөрөмжүүдээр энэхүү үзэсгэлэнд оролцож энэ жилийн хамгийн сүүлийн, хамгийн супер, хамгийн том хямдарлаа зарлаж байна. Сонгогдсон багаж, тоног төхөөрөмжүүд 60 хүртэл хувь хямдарна.
  • Өчигдөр 11 цаг 21 минутад
    Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
  • Уржигдар 11 цаг 59 минутад
    Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
  • 2020-10-19 17:29
    Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
  • 2020-10-19 15:55
    УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой  6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.