УУХҮЯ: Зэс төсөвт төвлөрүүлэх орлогоор тэргүүлэв

2019-06-26 18:01

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас энэ оны эхний таван сарын статистик үзүүлэлтүүдийг мэдээллээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ 

1.1.Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж

Оны эхний тавдугаар сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-              Алт                        15.8 тэрбум төгрөг,

-              Нүүрс                    523.3 тэрбум төгрөг,

-              Цайр                     41.4 тэрбум төгрөг,

-              Зэс                         531.0 тэрбум төгрөг,

-              Төмөр                  9.8 тэрбум төгрөг,

-              Жонш                   13.5 тэрбум төгрөг,

-              Бусад                    35.1 тэрбум төгрөг,

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Үүнд:

-              Нүүрс                  205.1 (64.4%) тэрбум төгрөг,

-              Зэс                      105.9 (24.9%) тэрбум төгрөг,

-              Төмөр                 1.2 (14.4%) тэрбум төгрөг,

-              Жонш                  7.1 (110.6%) тэрбум төгрөг,

-              Бусад                 6.0 (20.7%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

-              Алт                      5.0 (24.1%) тэрбум төгрөг,

-              Цайр                  2.1 (4.8%) тэрбум төгрөг.

 

Аж үйлдвэрийн салбар

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний таван сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6тэрбумам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллароор эерэг гарсан байна.

Экспорт

Экспорт 3.3тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрс экспорт 2019 оны эхний V сард 1,271.5 сая ам.долларын 15.1 сая тннүүрс экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 168.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд946.9 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 78.2 ам.доллар байсан бол 2019 онд 84.4 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 98.1 %  БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний V сард 624.3 мян.тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.3 мян.тн-оор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,369.8 ам.доллараас 1,430.4 ам.доллар болж 60.6 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний V сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 823.3 сая ам.доллар байсан бол тайлант сард 893.1 сая ам.доллар болсон.

Боловсруулаагүй нефтийн экспорт 2,627.7 мян.бар буюу 150.1 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 137.9 мян.бар-иар, үнийн дүнгээр 27.1 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 64.1 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 57.1 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт 3,489.2 мян.тн буюу 207.5 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 720.9 мян.тн-оор, үнийн дүн нь 76.2 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 59.5 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал экспорт 2019 оны эхний V сард 64.8 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,478.1 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 297.7 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 95.8 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.0 сая ам.доллараар нэмэгджээ.

Хайлуур жоншны экспорт2019 оны эхний V сард 74.8 сая ам.долларын 221.5 мян.тн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 68.1 мян.тн-оор, үнийн дүнгээр 24.2 сая ам.доллараар тус тус өссөн байна. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 337.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.0 ам.доллараар өссөн байна. Хайлуур жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.8% нь ОХУ-д, 64.7% нь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын экспорт  үнийн дүнгээр 20.3 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.0 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,864.4 ам.доллараас 8,760.3 ам.долларт хүрч, 895.9 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний V сард 2,321.0 тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.9 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 76.1 хувийг БНХАУруу гаргасан байна.

Алтны экспорт 2019 оны эхний V сард 4.6 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42,104.9  ам.доллар байсан бол 2019 онд 41,998.0 ам.доллар болж 106.9 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна.

 

Импорт

2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 505.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 36.8 сая ам.доллараар буюу 7.8 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний V сард 425.7 сая ам.долларын 680.2 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 102.3 мян.тн-оор, үнийн дүнгээр  40.1 сая ам.доллараар тус тус өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 91.8 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.0 хувийг автобензин, 65.0 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Автобензины импорт 218.6 мян.тн автобензин болж 2018 оны мөн үеийн дүнгээс 74.5 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 676.0 ам.доллар байсан бол 2019 онд 576.8 ам.доллар болж 14.7 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 406.1 мян.тн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 83.6 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний V сард 1тн дизель түлшний импортын дундаж үнэ 641.4 ам.доллар байсан бол 2019 онд 622.8 ам.долларт хүрч 18.6 ам.доллар буюу 2.9 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 46.1 сая ам.доллараар нэмэгдсэн байна.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЭДЭЭ

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт

 

2950

100%

8 180 299. 91

100%

Хайгуулын

1270

43.1%

6498 870.88

79.4 %

4.2%

Ашиглалтын

1680

56.9%

1 681 429.03

20.6%

1.0%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 5 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

·         Шинээр ашиглалтанд шилжсэн тусгай зөвшөөрөл-3

·         Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11

·         Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2

·         Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1

·         Хэсэгчлэн буцааж өгсөн-8

·         Цуцлагдсан -6

·         Хугацаа дуусгавар болсон-41

·         Хайгуулын тусгай зөвшөөрлийн сунгалт-58

 

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР

 

3.1. Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон,экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.

Энэ оны 06 дугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортлов.

Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. 

Үүнээс:

·         А-80 автобензин 45;

·         Аи-92 автобензин 35;

·         Дизелийн түлш 19;

·         ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн борлуулалтын үнийн хувьд баруун бүсийн Ховд аймагт борлуулж буй АИ-92 автобензин 30 төгрөг, Говь-Алтай аймагт борлуулж АИ-92 автобензин 100 төгрөг, дизелийн түлш 90 төгрөгөөр тус тус буурсан бол хангайн бүсийн Хөвсгөл аймагт борлуулж буй А-80 автобензин 80 төгрөг, АИ-92 автобензин 80 төгрөгөөр тус тус өссөн байна. Төвийн бүсийн Улаанбаатар хотод борлуулж буй А-80 автобензин 32 төгрөгөөр өссөн ба мөн бүсэд хамаарах Говьсүмбэр аймагт борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөгөөр буурсан байна. Зарим компаниудын жижиглэн борлуулалтын үнийн хувьд "Шунхлай" ХХК-ийн борлуулж буй АИ-92 автобензин 50 төгрөг, АИ-95 автобензин 70 төгрөг, "Петровис" ХХК-ийн АИ-92 автобензин 45 төгрөгөөр тус тус буурсан байна.     

Үнийн зөвлөл 2019.06.04-ний өдөр хуралдав

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл” баталсан билээ. Үнийн зөвлөл 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дөрөвдүгээр хуралдаанаа хийж, энэ үеэр гарсан шийдвэрийг үндэслэн дараах зөвлөмжийг гаргав. Үүнд:

1.       УУХҮЯ, АМГТГ, ШӨХТГ-т,

-Шатахууны хангамжийн олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн шатахууны хангамжийг сайжруулах үүднээс бусад орноос шатахуун импортлох боломжийг судлах,

- Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр /хилийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт/ нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллах,

2. СЯ, УУХҮЯ, АМГТГ-т,

- Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд “Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, импортын үнэ болон бусад хүчин зүйлсээс хамаарсан шатахууны жижиглэнгийн үнэ автоматаар тогтоох механизм” олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран судлах.

3. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон төрийн бус байгууллагуудад,

- Дэлхийн зах зээл дэх газрын тос болон хилийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт ороогүй тохиолдолд шатахууны жижиглэнгийн үнэнд үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулахгүй байх,

- Жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг эдийн засгийн зохистой түвшинд тогтвортой байлгах,

- Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Евро-5 стандартын шатахууны импорт, борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санал, санаачилга гарган ажиллах,

- Хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл түгээх

4. Хамтарсан зөвлөлийн гишүүдэд,

- Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлзэл, шатахууны хангамж, нөөц, жижиглэн борлуулалтын үнийн талаарх бодит мэдээллийг өөрсдийн чиглэлээр хэвлэл мэдээлэл, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах зэрэг болно.

 

 

Эх сурвалж: УУХҮЯам

 

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-05-25 13:53
    Цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас хөл хорио тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Өвчний тархалтаас сэргийлэх талаар амжилттай боловч хөл хорионы сөрөг нөлөөнөөс уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт буурах, худалдааны салбарын идэвх сулрах, аялал жуулчлал, тээвэр, үйлчилгээний салбар орлогогүй болоход хүрч, улмаар бусад салбаруудад нөлөөлж байна. Энэ  гинжин холбоогоор банкны салбарт ч тодорхойгүй байдал, эрсдэл, сөрөг нөлөөг үзүүлж байгаа. Монголбанкны судалгаагаар коронавирусын нөлөөлөлд 54 мянган зээлдэгчийн 3.5 их наяд төгрөгийн зээл өртөж байгаа гэсэн тооцоо бий. Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг банкны систем бүрдүүлдэг. Иргэд, аж ахуйн нэгж хямралд өртөн орлогогүй болж, зээлээ эргэн төлөхөд хүндрэл үүссэнээр банкуудын өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа буурч, эрсдэлийн сангаа нэмэгдүүлэх шаардлагатай тулгарна.
  • 2020-05-25 13:52
    Монгол Улсын парламент  2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний пүрэв гарагийн хуралдаанаараа Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан тодотголтой Үндсэн хуулиа баталснаас хойш 2000 онд анх удаа “гар хүрч”, “дордох”-ын хэмээгддэг 7 заалтад оруулсан нь цаг хугацааны эрхээр багагүй маргаан дагуулж ирсэн юм. Энэхүү 7 заалтаас зургаад нь нэмэлт, өөрчлөлт хийснээр Үндсэн хуулийн өнгө төрх багагүй сайжирсан юм. Хоёр удаа нийгмээрээ хэлэлцэж, гурав дахь удаагийн хэлэлцүүлгээ парламентын хуралдаанд гуравхан цагийн дотор хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдөр /2020 оны тавдугаар сарын 25/ 12.00 цагт буюу 17-р жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлж байна.
  • 2020-05-25 13:00
    “Шивээ-Овоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг тус уурхай дээр зохион байгуулж, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудалтай танилцан, хэд хэдэн чиглэлээр үүрэг өглөө. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Э.Дөлгөөн уурхайн олборлолтын зардлыг бууруулах чиглэлээр тооцоо судалгаа хийж, танилцуулах, компанийн худалдан авалтын сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарлахыг компанийн удирдлагуудад чиглэл болгосон байна. Мөн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай арга хэмжээг ирэх саруудад авахаар болжээ. 
  • 2020-05-22 14:01
    Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа /тавдугаар сарын 20/ цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин  “2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг  түүчээлж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя” хэмээн уриалав. ТОП-100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Үндэсний статистикийн хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилжээ.
  • 2020-05-21 14:53
    Засгийн газар шинэ коронавирусээс үүдэн эрсдэлд орсон  эдийн засгийг аврахаар гуравдугаар сарын сүүлээр дуугарч эхэлсэн нь 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөр байв. Үүнийг нь дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын чуулганаар “амь оруулан” баталлаа. 5.1 их наяд төгрөгийн   хөтөлбөр   яг хэрхэн эдийн засгийг аврах эсэх нь одоо ч тодорхой биш байгаа юм. Үүнээс хавьгүй эрт буюу гуравдугаар сарын 11-нд Монголбанк бодлогын хүүгээ буулгаж, төд удалгүй арилжааны банкуудыг “захиргаадаж”  хэрэглээний зээл  төлөлтийн  хугацааг сунгахыг хүчлэх болсон. Улмаар дөрөвдүгээр сарын 13-нд төв банк бодлогын хүүгээ дахин бууруулав. Гол асуулт нь эдийн засгийн төлөв бүрхэг байгаа нь иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж,  улмаар худалдаа, үйлчилгээний салбарын борлуулалтад шууд нөлөөлнө.  Энэхүү нөхцөл байдал эдийн засгаа сэргээхээр оролдож байгаа Хятадад ихээхэн тод илэрч байна.