Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Coal Mongolia -2019: “Өрсөлдөөнд манлайлъя”

9 дэх удаагийн “Coal Mongolia -2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Нүүрс Ассоциаци” ажиллаж байна.

Тус арга хэмжээ нь 9-р сарын 5-6 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд хамтран зохион байгуулагчаар БНХАУ-ын Нүүрсний Тээвэр, Худалдааны Ассоциаци, мөн БНХАУ-ын  нүүрсний зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний Түдэй Тинк Танк Энержи, Юмэй Инфо зэрэг компаниуд ажиллаж байна.

Чуулганд олон улсын 60 гаруй компани үзэсгэлэн гаргаж, 3000 орчим зочид, төлөөлөгчид оролцохоор төлөвлөгдөж байна. 

Энэ удаагийн чуулганыг “Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор зохион байгуулж буй бөгөөд нүүрсний салбарын өрсөлдөх чадвар, Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум, Бүс нутгийн харилцаа Өмнөговь-Баяннуур, Нүүрсний салбарыг дэмжих зам тээврийн бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн дэвшилтэд технологийн гэх зэрэг сэдвээр зохион байгуулах юм.