Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хүдэр, Ерөө сумдын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

Аймгийн Засаг даргын 2019 оны А\270 тоот захирамж, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж нөхөрлөлийг албадан буулгах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх” тухай удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн нутагт хяналт шалгалт явагдаж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Гадаадын иргэн харъяатын хойд бүс дэх газар, Хүдэр сумын Засаг дарга, хэсгийн мөрдөгч, байгаль орчны хяналтын ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хамтарсан Ажлын хэсэг Хүдэр, Ерөө сумдын нутагт шалгалт хийж байгаа юм.

Шалгалтаар Ажлын хэсэг нь наймдугаар дугаар сарын 22-нд Хүдэр сумын Нуурын тагт, Монгол алт гэх газруудад бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн, мөн хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан, мөн хууль бус үйлдэлдээ ашигласан зарим эд зүйл, техник хэрэгслээ нууж далдалсан зөрчлийг дроноор илрүүлжээ. Ингэснээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нөхөрлөл, иргэдийг албадан буулгах арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа юм. Хяналт шалгалт үргэлжилж байна.