Метал хийц боловсруулах төвийн нээлт боллоо

2019-09-10 17:08

Г.Идэр  

Дэлхийд алдартай “Катерпиллар”-ын Монгол дахь албан ёсны дилер “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК өнөөдөр өөрийн төв байрандаа Метал хийц боловсруулах төвийн нээлтээ хийлээ. Монголын метал хийц боловсруулалтын салбарт шинэ хуудсыг нээсэн тус төв нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, анхны бүрэн компьютержсон токарийн цехийг бүрдүүлж чадсанаараа онцлог ажээ. Монгол Улсад өнөөдрийг хүртэл Оросын токарийн цехүүд үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид дэлхийн технологийн ололт амжилтаа ашиглан засварын үйл ажиллагааг төгс гүйцэтгэх боломжтой боллоо хэмээн “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” компанийн удирдах ажилтнууд хэлж байв. 

Олон улсын жишигт хүрсэн хамгийн сүүлийн үеийн энэхүү төвөөр дамжуулан хүнд үйлдвэрийн олон ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой болж байгаа аж. Энэ төв нь 2019 онд хийж бүтээж буй хамгийн том ажил гэдгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Кэлвин Кокинэн нээлтийн үгэндээ онцолж байсан. 

Метал хийц боловсруулах төв нь  цахилгаан станц болон  барилгын, цемент, бетон зуурмагийн, уул уурхай, замын компаниуд болон бусад төмөр, метал хийцийн боловсруулалт хийх шаардлагатай хүнд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан гэж хэлж болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” болон түншлэгч байгууллагуудын дунд 38,5 тэрбум төгрөгийн техник худалдан авах, үйлчилгээ үзүүлэх гэрээг холбогдох албаны хүмүүс зурлаа.  Нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг зургаан компанийн нэг болох “Багануур” ХК   Агрегат засварын төвөөр үйлчлүүлэх гэрээг мөн үзэглэсэн. 

Нээлтийн үйл ажиллагааны дараа зочид тус төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Метал гагнуурын (Metal spray) цацаж гагнадаг робот, элсэн ба шилэн өнгөлгөө  хийх зориулалттай элсээр шүршигч, хэвтээ фрезерийн суурь машин, хөдөлгүүрийн блок зорох машин зэрэг олон тоног төхөөрөмжөөр тус төв бүрэн тоноглогджээ.


  

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 2019-11-07 16:35
    Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
  • 2019-11-06 15:36
    Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын хүрээнд УИХ, Засгийн газраас 2010-2018 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх баримт бичиг” , “Тавантолгойн цахилгаан станц барих” төсөл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичиг гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар цахилгаан станц барьж 2023 онд ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд өөрсдийн санаачилгаар цахилгаан станц байгуулах төсөл боловсруулснаа Засгийн газрын  ээлжит бус хуралдаанд /10.31/хуралдаанд танилцуулав.
  • 2019-11-06 14:57
    Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва,  Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой. 
  • 2019-11-06 14:27
    Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүл The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ төв, орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэх сургалтыг 2010 онд Өмнөговь аймагт эхлүүлэн 2015 оноос “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төсөл болгон өргөжүүлсэн юм. Өнөөг хүртэлх хугацаанд энэхүү төсөлд 21 аймгийн 35 сэтгүүлч тогтмол хамрагдан нийтдээ 13 удаагийн цуврал сургалтыг зохион байгуулаад байна. Тав дахь жилийн ойгоо тэмдэглэж буй уг төслийн үнэ цэнийг өргөх үүднээс анх удаа уул уурхайн мэргэшсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах LOCAL MINING JOURNALISTS AWARDS-2019 ёслолын ажиллагааг арваннэгдүгээр сарын 2-нд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.
  • 2019-11-06 13:34
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Оросын РЖД-ийн Гадаад хамтын ажиллагаа, хилийн чанад дахь төсөл хөтөлбөр хариуцсан хэлтсийн дарга И.В.Михайлюк, салбар компани “РЖД Интернэйшнл”-ийн дарга С.А.Павлов, нарыг хүлээн авч уулзжээ. Сайд Уулзалтаар, Оросын “РЖД Интернэйшнл” компанийн дарга С.А.Павлов Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажилд РЖД оролцох, ингэхдээ гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, рейльс төмөр нийлүүлэх, дээд бүтцийн менежментийн удирдлагыг хэрэгжүүлэхэд “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дэмжлэг үзүүлэх хүсэлтээ уламжилсан байна. Ингэхдээ компанийн зүгээс хурдан шуурхай, чанартай, төсөвт өртөгт багтаан хийж гүйцэтгэхэд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.