Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан талбайд хөрс, усны шинжилгээ хийжээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг АМГТГ-аас цуцалсан билээ. Энэ дагуу Орхон багт алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Мэргэжлийн хяналтын газраас тус аж ахуйн нэгж, компаниудын олборлолтын талбайн хөрс, далан, усан сангаас нийт 29 дээж авч шинжлүүлжээ.

Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр, усны дээжид агуулагдах химийн бодисын агууламж, хүнд метал, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг нь стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй, хөрсний дээж стандартын шаардлагыг хангасан болохыг тогтоосон аж. 

Уул уурхайн олборлолтод ашиглаж байсан хаягдал ус, нуур даланг аюулгүй болгох үүднээс Архангай аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран 10 усан сангийн даланг сэтлэж, усыг урсгажээ.