“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн тавдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй болсон юм. Тус хэлтэс нь Орхон аймгийн АЖБОГ-тай хамтран дүйцүүлэн нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхлээд байна. Энэ хүрээнд Баян Өндөр хайрханы Хүрэнбулагийн аманд нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж буй.