Өмнийн говийн Ухаахудаг, Барууннарангийн уурхайд коксжих нүүрсний олборлолт явуулж буй "Mongolian Mining Corporation" буюу "Энержи Ресурс" компани гуравдугаар улирлын үйл ажиллагаагаа тайлагналаа.
Үйл ажиллагааны тайлан (2019 оны гуравдугаар улирлын байдлаар)
|   
  |  
     нэгж  |  
     2019 оны III улирал  |  
     2019 оны II улирал  |  
     Өмнөх улиралтай харьцуулахад (%)  |  
     2018 оны III улирал  |  
     Өмнөх оны мөн үеийнхээс (%)  |  
  
|   Олборлосон түүхий нүүрс  |  
     мян.тн  |  
     3,382.6  |  
     2,570.6  |  
     +32%  |  
     3,272.7  |  
     +3%  |  
  
|   Боловсруулах үйлдвэрт оруулсан нүүрс  |  
     мян.тн  |  
     2,856.3  |  
     2,238.3  |  
     +28%  |  
     3,135.7  |  
     -9%  |  
  
|   Үйлдвэрлэсэн коксжих нүүрс  |  
     мян.тн  |  
     1,393.7  |  
     1,127.9  |  
     +24%  |  
     1,414.6  |  
     -1%  |  
  
|   Борлуулсан коксжих нүүрс  |  
     мян.тн  |  
     1,120.4  |  
     1,317.8  |  
     -15%  |  
     1,407.0  |  
     -20%  |  
  
Уг мэдээлэлд дурдсанаар энэ оны гуравдугаар улиралд нүүрс олборлолт өмнөх улирлынхаас 32%-иар, өмнөх оны мөн үеийнхээс 3%-иар тус тус өсч, 3.4 сая орчим тоннд хүрчээ. Гэсэн ч компанийн нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс тодорхой хэмжээгээр буурсан дүнтэй гарч байна. Тодруулбал өнгөрсөн гуравдугаар улиралд нийтдээ 1.1 сая тонн боловсруулсан коксжих нүүрс худалдаалсан нь хоёрдугаар улирлынхаас 15%, өмнөх оны мөн үеийнхээс 20%-иар тус тус буурсан дүнтэй гарлаа.
“Энержи Ресурс” энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд үүний 2 сая тонныг коксжих нүүрс, 0.3 сая тонныг хагас коксжих, үлдсэнийг эрчим хүчний нүүрс эзэлж байсан юм.
Б. Төгс