Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинто: 2020 онд төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 5%-иар нэмэгдүүлнэ

Ирэх онд Рио Тинто групп нь олон улсын зах зээл дэх төмрийн хүдрийн нийлүүлэлтээ 5%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, 2021 оны эцсээр хүлээгдэж буй шинэ “Koodaideri” уурхайн нэгдүгээр ээлж бүрэн ашиглалтад орсноор тус группын төмрийн хүдрийн нийт олборлолт жилд 360 сая тоннд хүрэх боломжтой гэж Рио Тинто-гийн мэдэгдэлд дурджээ. Мөн тус мэдэгдлээр, 2019 онд нийт 320-330 сая тонн төмрийн хүдрийг тонн тутамд 14-15 ам.долларын үнээр нийлүүлэх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй байна.  

Энэ жилийн эхээр Рио Тинто нь үйлдвэрлэлийн олборлолт төлөвлөлтөөс хоцрогдсоны улмаас Баруун Австралийн уурхайн үйл ажиллагааг зогсооход хүрсэн юм. Уурхайгаас чанар багатай төмрийн хүдэр хэт их хэмжээгээр олборлосноо бууруулж, сайжруулах ажил эрчимтэй явагдаж байгааг группийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак мэдэгджээ.

2019 онд компанийн нийт хөрөнгийн зардал 5.5 тэрбум доллар болж бууруулсан бол 2020 онд 7 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлэх аж. Харин 2021, 2022 онд 6.5 тэрбум орчим ам.долларын зардлыг урьдчилан тооцоолж байна.

Э.Од