Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэс Монгол” компани Хөрөнгө оруулалтын санг удирдана

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани нь уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүдэд шаардлагатай урт хугацаат эх үүсвэрийг дотоод болон гадаадын зах зээл дээрээс босгох, санхүүжилтээ хянах, удирдах мэргэжлийн компанитай болж байна. 

Хөрөнгө оруулалтын мэргэжлийн компани бий болсноор гадаадын хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сангуудтай харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлэхүйц том төслүүдэд хямд бөгөөд урт хугацаатай хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэж байна.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол ХХК