Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 32.9%-иар буурлаа

2020-03-23 12:03


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  

Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар авч үзвэл:

  • Уул уурхайн салбараас               320.6 тэрбум төгрөг,
  • Газрын тосны салбараас             21.0 тэрбум төгрөгөөр
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр        4.5тэрбум төгрөг,
  • Бусад орлого                              1.2тэрбум төгрөг.

 

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7%-ийг бүрдүүлж байна.

Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого

2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 320.6 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт           14.8 тэрбум төгрөг,
  • Нүүрс       144.9 тэрбум төгрөг,
  • Цайр         5.1 тэрбум төгрөг,
  • Зэс            132.1 тэрбум төгрөг,
  • Төмөр       9.6 тэрбум төгрөг,
  • Жонш        1.8 тэрбум төгрөг,
  • Бусад        12.3 тэрбум төгрөг.

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурсан байна.

Дараах ашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт            9.6 (2.9 дахин их) тэрбум төгрөг,
  • Төмөр       5.2 (2.2 дахин их) тэрбум төгрөг,
  • Бусад        2.6 (27.0%) тэрбум төгрөг,

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Нүүрс                       39.4 (21.4%) тэрбум төгрөг,
  • Зэс                           127.6     (49.1%) тэрбум төгрөг,
  • Цайр                         6.5 (55.9%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш         1.5 (45.0%) тэрбум төгрөг.

 

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3%-иар буюу 410.4 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 20.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Экспорт 770.7 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 322.9 сая ам.доллараар буюу 29.5%-иар буурсан байна.

Төмрийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95%-ийг эзэлж байна.

Чулуун нүүрсний экспорт: 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 228.8 сая ам.долларын 2.7 сая тонн экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тонноор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 82.3 ам.доллар болсон байна. Чулуун нүүрсний 96%ийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт: 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 192.2 мян.тн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 37.1 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,347.2 ам.доллар, экспорт үнийн дүн 309.0 сая ам.доллар байсан бол 2020 оны 2 сард дундаж үнэ 1,139.6 ам.доллар, үнийн дүн 219.1 сая ам.доллар болж тус тус буурсан байна.

Төмрийн хүдрийн экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.4 сая тонн буюу 98.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.0 мян.тн-оор, үнийн дүн нь 46.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 69.3 ам.доллар болж, өнгөрсөн оны  мөн үеийнхээс 25.1 ам.доллараар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 82.2 мян.тн буюу 20.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 13.0 мян.тн-оор их, үнийн дүнгээр 3.1 сая ам.доллараар бага байгаа нь хайлуур жоншны экспортын дундаж үнэ 91.6 ам.доллараар буурсантай холбоотой. Хайлуур жоншны 29.4 хувийг ОХУ руу, 70.2 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 26.4 мян.тн-д хүрсэн байна. Цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,343.2 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 54.6 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 35.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 сая ам.доллараар өссөн байна.

Молибденийн баяжмалын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 7.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. Молибдений баяжмалын 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,761.1 ам.доллараас 7,000.5 ам.долларт хүрч 1,760.6 ам.доллараар буурсан байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 1,039.6 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 103.7 тн-оор их байна. Молибдений баяжмалын 87.0 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Коксын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 412.7 тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.3 мян.тн буюу 96.8 хувиар, үнийн дүнгээр 70.0 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 2.6 сая ам.доллар буюу 97.4 хувиар тус тус буурсан байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 2.1 мян.тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 600.6 тнбуюу 39.5 хувиар, үнийн дүнгээр 12.1 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 3.2 сая ам.долларбуюу 36.2 хувиартус тус өссөн байна.

Боловсруулаагүй нефтийн экспорт: 2020 оны 2 сард хорио цээрийн улмаас боловсруулаагүй нефтийн экспорт зогсож 287.7 мян.бар буюу 16.9 сая ам.доллар буюу 1 сарын гүйцэтгэл хэвэндээ байсан нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 723.6 мян.бар-иар, үнийн дүн 36.0 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель түүхий нефтийн хилийн дундаж үнэ 52.4 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 58.8 ам.доллар болж 6.4 ам.доллараар өссөн байна.

 

Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 2020 эхний 2 сарын гүйцэтгэлээр 750.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.4 сая ам.доллараар буюу 10.4%-иар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 213.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 сая ам.доллараар буюу 5.7%-иар өссөн байна.

Коксын импорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 363.0 тонн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 87.9 тонн буюу 32%-иар, үнийн дүнгээр 66.9 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 19.8 мян.ам.доллар буюу 42%-иар тус тус өссөн байна.

Газрын тосны импорт: Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 182.5 сая ам.долларын 282.6 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 17.0 мян.тн буюу 5.7 хувиар буурч, үнийн дүнгээр 1.4 сая ам.доллар буюу 0.8 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын 85.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 28.1 хувийг автобензин, 57.0 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

2020 оны эхний 2сарын гүйцэтгэлээр 81.3 мян.тн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 14.9 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 542.2 ам.доллар байсан бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 630.7 ам.доллар болж 16.3 хувиар өссөн байна. Дизель түлшний импорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 163.1 мян.тн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 17.7 мян.тн-оор буурсан байна. 2019 оны эхний 2 сард 1 тонн дизель түлшний импортын дундаж үнэ 613.8 ам.доллар байсан бол өнгөрсөн оны мөн үед 637.8 ам.доллар болж 24.0 ам.доллар буюу 3.9 хувиар өссөн байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.9 сая ам.доллараар буурсан байна.

 

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

Монгол Улсын хэмжээнднийт 6.6сая баррель (890,000 тонн) газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Энэ оны 03 дугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 445 633 баррель буюу 60 765 тонн газрын тос олборлож, 304 452 баррель буюу 41 507 тонн газрын тос экспортлож 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

2019 онд нийтдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оноос 7.17 хувиар нэмэгдсэн. 2020 оны 1,2 дугаар сард нийт 305 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

-  А-80 автобензин 89;

-  Аи-92 автобензин 29;

-  Дизелийн түлш 37;

-  ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна.

 

 

Эх сурвалж: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
  • 2020-09-18 14:01
    АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
  • 2020-09-18 13:17
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
  • 2020-09-17 17:52
    Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
  • 2020-09-17 15:43
    Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.