Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” 2020 оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөв

“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. “Оюутолгой” компани энэ оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсний сацуу оны эхний хагасын байдлаар улсад 134 сая ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар улиралд хилийн нэвтрэлт сайжирснаар баяжмалын борлуулалт нэмэгдсэн дүнтэй гарчээ.

Үйлдвэрлэлийн мэдээ

- 36,495 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад долоон хувиар буурсан. Үүнд тээрэмд хийсэн хуваарьт засварын ажил голлон нөлөөлжээ.

- Хүдрийн агуулга буурсан, төдийгүй тээрэмдсэн хүдрийн хэмжээ бага байснаас үүдэн 31,150 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 57 хувиар буурсан байна.

- Уурхайн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үе шатуудад ангилан хуваах ажлыг амжилттай ахиулан ажилласан тул 2021 оны эхний хагаст хүрэхээр төлөвлөж байсан зэс, алтны өндөр агуулгатай хэсэг рүү энэ оны хоёрдугаар хагаст шилжин орохоор байна.

- Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгаа бол алтны үйлдвэрлэлийн төлөвөө 120,000 – 150,000 унцаас 155,000 – 180,000 унц болгон өсгөсөн.

Үйл ажиллагааны гүйцэтгэл

- Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.22 байлаа.

- Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

- КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй Хятад дахь хязгаарлалтууд буурч, хилийн нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойгоор хоёрдугаар улиралд борлуулалт сэргэсэн.

- Нэг тонн хүдэр боловсруулахад 0.37 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж зорилтынхоо хүрээнд ажиллажээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87 хувийг дахин боловсруулсан.

- Ажилтнуудын 94 хувь нь Монголчууд байна.

- Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 134 сая ам.долларыг оны эхний хагаст төлсөн бол нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш 2.7 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрүүдээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.

- Оны эхний хагаст нийтдээ 615 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 417 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ. Мөн оны эхний хагаст 180 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлаас үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн сорилтууд бизнесүүдэд мэдрэгдсэн хэвээр байна.

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид ажилтнуудынхаа болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавин ажлаа тасралтгүй урагшлуулсаар байна. Энэ дашрамд бизнесийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд чармайн ажиллаж байгаа хамт олноороо бахархаж буйгаа цохон тэмдэглэе. Оюутолгой уурхайн үйл ажиллагаа тогтвортой байна” гэжээ.

2020 оны ТЭЗҮ-ийн тодотголыг боловсруулж дуусав

2020 оны Оюутолгойн бүлэг ордын техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг боловсруулж дууссан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгнө. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу уул уурхайн компаниуд ТЭЗҮ-ийг таван жил тутамд тодотгож байхаар заасны дагуу хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийн тодотголд Хойд Хюго хэсгийн гүний уурхайн 1 дүгээр давхрын Панель 0-ийн шинэчилсэн уурхайн дизайныг тусгасан. Олборлох аргачлал шинэ загварчлалын дагуу хэвээр байхаар тусгагдсан. Түүнчлэн өмнө нь мэдээлсэн бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээнд өөрчлөлт ороогүй. КОВИД-19 цар тахлын улмаас үүдэн гарах зардлын өсөлт, хуваарьт хугацааг сунгах зэрэг нь энэхүү тооцоололд нөлөөлж болзошгүй тухай компани онцолжээ.

Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” компани Оюутолгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангахын тулд төрийн өмчит цахилгаан станц барих шийдлийг дэмжихээр тохиролцоонд хүрсэн талаар зургадугаар сарын 29-нд “Рио Тинто” групп, “Туркойз Хилл” компани мэдээлсэн. Ингэснээр Засгийн газар төрийн өмчит цахилгаан станцыг санхүүжүүлж, Тавантолгойд барих юм. Өмнө байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээнд нэмэлтээр оруулж, тохиролцоог баталгаажуулсан бөгөөд төрийн өмчит цахилгаан станцын ажлын явцыг тохиролцсон хуваарийн дагуу явуулна.

 

“Оюутолгой” үйлдвэрлэлийн мэдээлэл

Үйлдвэрлэл борлуулалтын бүх мэдээллийг 100 хувиар тооцов

 

2019 оны II улирал

2020 оны I улирал

2020 оны II улирал

2020 оны эхний хагас

2019 Бүтэн жилээр

           

Ил уурхайн нийт олборлосон хүдрийн материал (‘000 тонноор)

24,408

26,834

23,218

50,052

101,316

Боловсруулсан хүдэр (‘000 тонноор)

10,394

10,889

9,645

20,534

40,777

Бутлагч руу орох хүдрийн дундаж агуулга:

         

Зэс (%)

0.46

0.42

0.47

0.45

0.45

Алт (г/у)

0.31

0.15

0.19

0.17

0.29

Мөнгө (г/у)

1.20

1.14

1.22

1.18

1.13

Үйлдвэрлэсэн зэсийн баяжмал (‘000 тонноор)

180.6

164.5

169.9

334.4

674.6

Баяжмалын дундаж агуулга (% Зэс)

21.7

21.4

21.5

21.4

21.7

Нийт үйлдвэрлэсэн баяжмал дахь металлууд:

         

Зэс (‘000 тонноор)

39.2

35.2

36.5

71.7

146.3

Алт (‘000 унцаар)

72

26

31

57

242

Мөнгө (‘000 унцаар)

238

214

212

426

867

Борлуулсан баяжмал (‘000 тонноор)

225.3

125.9

194.3

320.2

724.7

Борлуулсан баяжмал дахь металлууд:

         

Зэс (‘000 тонноор)

46.6

25.8

39.7

65.5

149.9

Алт (‘000 унцаар)

116

20

31

51

274

Мөнгө (‘000 унцаар)

245

146

220

366

896

Металл авалт (%)

         

Зэс

80.2

74.3

79.1

76.7

78.7

Алт

63.6

46.0

52.0

49.3

63.6

Мөнгө

59.2

51.5

55.8

53.6

58.1

Далд уурхайн зардлын нарийвчилсан тооцоолол оны хоёрдугаар хагаст бэлэн болно

- КОВИД-19-ийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч тус компани бүтээн байгуулалтаа урагшлуулсан хэвээр байна.

- Далд уурхайд өнгөрсөн гурван сарын байдлаар сард дунджаар 1,800-аас дээш метр хөндлөн малтсан.

- Өнгөрсөн улиралд агааржуулалтын урд болон хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжлээ. Мөн гадарга дээрх нэн чухал бус барилгын ажлыг засвар үйлчилгээ, арчилгааны хуваарьт шилжүүлээд байна. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэхээр хязгаарлагдмал тооны шөнийн ээлжийн ажилчдыг ажиллуулж эхэлсэн бөгөөд материал зөөвөрлөх системийн ажил төлөвлөгөөний 40 орчим хувьд хүрч биелсэн байна.

- Тодотгосон ТЭЗҮ (ОТТЭЗҮ20)-ий дагуу олборлох аргачлал шинэ загварчлалын дагуу хэвээр байхаар тусгагдсан. Түүнчлэн өмнө нь мэдээлсэн бүтээн байгуулалтын хуваарь болон зардлын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Олборлолтын эхний панель буюу Панель 0-ийн шинэчилсэн уурхайн дизайны дагуу 6.6-7.1 тэрбум долларын бүтээн байгуулалтыг хийснээр 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэхээр зорьж байна. КОВИД-19 цар тахлын улмаас үүдэн гарах зардлын өсөлт, хуваарьт хугацааг сунгах зэрэг нь энэхүү тооцоололд нөлөөлж болзошгүй.

- Панель 0-ийн хоёр талд байрлах багануудад байгаа материалыг хүдрийн нөөцөөс, эрдсийн нөөцийн ангилалд шилжүүллээ. Эдгээр багануудад байгаа материалыг одоо явуулж байгаа судалгаанд үндэслэн сүүлийн шатуудад олборлоно хэмээн таамаглаж байна.

- Панель 0-ийн бүтээн байгуулалтын нарийвчилсан зардал, хуваарийн мэдээлэл 2020 оны хоёрдугаар хагаст гарах төлөвтэй хэвээр байна.

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК