Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Айвенхоу Майнз”, “China Nonferrous Metal Mining” компаниуд стратегийн түнш боллоо

Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “China Nonferrous Metal Mining” (CNMC) компаниуд стратегийн түншлэлийн баримт бичиг үзэглэжээ. Энэ дагуу компаниуд Африкт ашигт малтмалын ордуудыг ашиглахад хамтран ажиллах аж. Юуны түрүүнд, Конго дахь зэсийн болон бусад металын ордын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

“Айвенхоу Майнз” компанийн хувьд Конго дахь зэсийн “Камоа-Какула”, цайр, зэсийн “Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын “Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээр төсөлдөө хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг багагүй хугацаанд хайж байсан талаараа “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд мэдэгдсэн байна. Тус компани нь 2008 оноос хэрэгжүүлж буй зэсийн “Камоа-Какула” ордын төслийг Хятадын “Zijin Mining”-тай хамтран эзэмшиж байгаа бөгөөд 2021 онд зэсийн олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Харин Хятадын “China Nonferrous Metal Mining” компанийн тухайд, “Камоа-Какула” ордоос 45 км зайд орших зэсийн цэвэршүүлэх “Lualaba Copper Smelter” үйлдвэр болон зэс-кобальтын “Deziwa” уурхайг энэ оны нэгдүгээр сард ашиглалтад оруулжээ.

Э.Од