Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятад Оросын нүүрсний импортоо огцом бууруулжээ

Оросын нүүрсний компаниуд болон төмөр замын РЖД нь Хятадын хил дээр экспортын бэрхшээлтэй тулгарч байна. Оросын нүүрс тээвэрлэсэн галт тэрэгний цуваа Хятадын хил дээр “түгжрэл” үүсэхэд хүрчээ. Үүний улмаас РЖД компани нь төмөр замын тус чиглэлд наймдугаар сарын 11-20-ны хооронд нүүрсний экспортын тээврийг  хязгаарласан аж.

Оны эхний долоон сарын байдлаар, Оросын дорнод чиглэлд төмөр замаар Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ 10.7%-иар буурч 4.9 сая тоннд хүрсэн болохыг РЖД компанийн мэдээлэлд дурдсан байна. 

Оросоос нүүрсний татан авалт буурч буйг Хятадын талаас гаалийн шинэчлэл, нүүрсний чанарын шинэ шаардлагатай холбон тайлбарлажээ. Харин Оросын коксжих нүүрсний “Колмар” компанийн ТУЗ-ын дарга Анна Цивилева “Хятадын гаалийн хүчин чадал хангалттай бөгөөд тус улсаас импортлох Оросын нүүрсний экспорт буурсан нь Хятадын Засгийн газраас дотоодын нүүрс үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор зохиомол хязгаарлалт хийж байна” гэж үзэж байна. 

2020 онд Оросын нүүрсний экспорт 10-22%-иар буурах магадлалтайг тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгджээ. Баруун чиглэлд буюу Европын орнууд руу Оросын нүүрсний экспорт мэдэгдэхүйц буурсан бол Ази Номхон далайн орнууд рүү нүүрсний нийлүүлэлт өссөн байна. Оросын нүүрсний экспорт 2022 оноос сэргэнэ гэж харж буйгаа  Александр Новак мэдэгдэлдээ онцолжээ. 

Э.Од