Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Энэтхэг улсын төрийн өмчит Coal India Ltd компани БЕЛАЗ-тай 395 сая ам.долларын гэрээ байгууллаа

БНБеларус улсын “БЕЛАЗ” ХК нь Coal India Ltd-ын зарласан олон улсын тендерт оролцон шалгарснаар 240 тонны даацтай автосамосвалуудыг Coal India Ltd-ын салбар компани болох South Eastern Coalfields компанийн Гевра болон Кусмунда зэрэг уурхайд нийлүүлэхээр боллоо. 

Ингэснээр Гевра уурхайд 240 тонны 116 ширхэг, 150 тонны 77 ширхэг  нийт 193 автосамосвал, харин Кусмунда уурхайд 240 тонны даацтай нийт 32 ширхэг автосамосвал тээвэрлэлт хийхээр болж байна. Гэрээний нийт үнэ болох 395 сая ам.доллар нь  96 ширхэг автосамосвалын өртөг ба тэдгээрийн нэг жилийн баталгаат хугацааг багтаасан үнэ юм. 

“Үйлдвэрлэлийн хүчин чадлаа дээшлүүлж, илүү үр өгөөжтэй ажиллах зорилгоор техник тоног төхөөрөмжийг богино хугацаанд шинэчлэх шаардлагатай байсан тул конвейерийн систем бүхий угсрах үйлдвэртэй БЕЛАЗ брэндийг сонгосон” тухайгаа “Coal India Ltd”-ын удирдлагууд тайлбарлаж байна.

Дашрамд дурдахад, БЕЛАЗ брэнд нь дэлхийн автосамосвалын зах зээлийн 30%-ийг эзэлдэг ба бүтээгдэхүүн нь нийт 80 оронд амжилттай  ажиллаж байна.  БЕЛАЗ-ын ижил төстэй брэндийн автосамосвалуудаас ялгарах гол давуу тал нь эхний хөрөнгө оруулалтын зардал  35%-иар, ашиглалтын зардал 25%-иар бага байдагт оршино.