Copper Mark: "Оюутолгой"-г “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ээр тодруулав

2020-10-13 13:24

 

Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжаар “Оюутолгой” ХХК-ийг шагналаа.

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангасан.

“Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо бид баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар бид энэ амжилтад хүрсэн” гэв.

Түүнчлэн тэрээр “Бид даган мөрддөг орон нутаг болон байгаль орчны өндөр стандартуудаа хадгалан ажиллахын зэрэгцээ байгаль орчны мэргэжилтнүүд болон үйл ажиллагаагаа явуулдаг нутаг орныхоо иргэдийн заавар зөвлөгөөг цаашдаа ч үйл ажиллагаандаа тусган ажиллана” хэмээв.

Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч буюу The Copper Mark нь зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэлийг тодруулдаг анхны бөгөөд өдгөө байгаа цор ганц хөтөлбөр юм. “Олон улсын зэсийн холбоо”-ноос харилцагчид, ТББ, зэс үйлдвэрлэгчдийн саналыг тусган анх санаачилж байсан хөтөлбөр нь олон оролцогч тал бүхий зөвлөлтэй бие даасан байгууллага болон өргөжин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Оюу толгойн үйл ажиллагаандаа баримтлах зарчим, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр болон байгаль орчны нөлөөллийг хэрхэн удирдан хянаж байгаатай холбоотой олон амлалт, үүргийг хүлээдэг. Монгол Улсын урт хугацааны хөгжил, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжихэд Оюу толгой чухал үүрэг хүлээж байгаа гэдгийг тодотгож өгдөг бодлого, журам, арга барилуудад эдгээр үүрэг амлалт тусгалаа хэдийн олсон байна.

 

 Нэмэлт мэдээлэл:

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн батламж буюу Copper Mark гэж юу вэ?

Copper Mark нь хариуцлагатай зэс үйлдвэрлэгч гэсэн утгатай. Зэс үйлдвэрлэлийн салбарын шилдэг туршлагуудыг төдийгүй тэдний НҮБ-н Тогтвортой Хөгжлийн Зорилгын 12 дахь зорилт болох тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ гэсэн бүлэгт оруулж буй хувь нэмрийг таниулахаар боловсруулсан нийгэм байгаль орчны хяналт баталгаажуулалтын анхны бөгөөд цор ганц систем юм.

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ хөтөлбөрт хэн оролцох боломжтой вэ? ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ нь сайн дурын хөтөлбөр. Зэс үйлдвэрлэж буй аль ч уурхай, үйлдвэрүүд (олборлогч, хайлуулагч) магадлан итгэмжлэлийн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжийг хэрхэн олгодог вэ?

Хөтөлбөрт оролцогч нь хариуцлагатай үйлдвэрлэлийн хэдэн бүлэг шалгуурын дагуу үнэлүүлж, заримыг нь хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Эдгээр шалгуур үзүүлэлт нь Хариуцлагатай Эрдэс баялгийн Үйлдвэрлэлийн Санаачилгын (Responsible Minerals

Initiative) боловсруулсан Эрсдэлийн Бэлэн Байдлын Үнэлгээ (Risk Readiness Assessment)-нд үндэслэсэн.

Энэхүү үнэлгээ, магадалгааг хөндлөнгийн гэх боловч хэн хяналт, үнэлгээг хийж баталгаажуулдаг вэ?

‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’-ийн шалгуурт нийцсэн эсэхийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн шинжээчид баталгаажуулдаг. Үнэлгээ, магадалгаа нь Аудитын Удирдлагын Системийн шаардлагуудын зааварчилгаа буюу ISO19011 стандартад бүрэн нийцсэн байдаг. Хөндлөнгийн магадалгаа үнэлгээг Copper Mark-ийн итгэмжлэгдсэн үнэлгээ, шинжилгээний байгууллагуудын нэг болох RCS Global Ltd хийсэн.

 

 

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 14 цаг 55 минутын өмнө
    Хувьцааг хямд үед нь худалдан авч буцаагаад үнэ хүргэж  зарах байдлаар дэлхийн тэргүүн баян болсон гэгддэг Уоррэн Баффет-ын үйл хөдлөл эрдсийн захын шинжээчдийн анхаарлын төвд байна. Түүний хөрөнгө оруулалтын томоохон компани   “Berkshire Hathaway” сүүлийн саруудад авиа компани болон банк санхүүгийн байгууллагуудад эзэмшдэг хувьцаагаа зарж оронд нь эрчим хүч, үнэт металын чиглэлийн хувьцааны эзэмшлээ тэлэх бодлого барих болжээ. Өөрөөр хэлбэл тэрбээр түүхий эдийн хувьцаанд хөрөнгө оруулах нь нэмэгдэв. Тухайлбал   байгалийн хий дамжуулах хоолой эзэмшдэг АНУ-ын “Dominion Energy” компанийг худалдаж авахаар долдугаар сарын эхээр тохиролцсон нь байгалийн хийн үнэ 1995 оноос хойш байгаагүй хэмжээнд унасан үетэй яг давхцаж байгаа ажээ. Мөн алтны чиглэлийн “Barrick Gold” компанийн хувьцааг наймдугаар сарын дундуур худалдаж авсан байна.
  • Уржигдар 11 цаг 59 минутад
    Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, есдүгээр сард тус улс нийт 18.7 сая тонн нүүрс импортолсон бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.34%-иар буурчээ. 2019 оны есдүгээр сард Хятад улс нийт 30.29 сая тонн нүүрс импортолсон байна. Өнгөрсөн есдүгээр сарын нүүрсний импортын үзүүлэлт нь өмнөх наймдугаар сарын үзүүлэлтээс 9.6%-иар буурсан дүн юм. Ийнхүү сүүлийн саруудад нүүрсний импорт буурч буй нь Хятадын далайн боомтуудын нүүрсний импортын энэ оны квот дуусч байгаатай холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятадын нүүрсний эрэлт буурч байгаа тул нүүрсний ханш ч буурах хандлагатай байгаа аж.
  • 2020-10-19 17:29
    Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
  • 2020-10-19 15:55
    УИХ-ын намрын чуулганаар “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг бодитой хэрэгжүүлэх тодорхой зураглалыг танилцуулахаар Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо ид ажиллаж байна. Уг стратегитай холбоотой  6 хуульд өөрчлөлт орж мэднэ. Наймдугаар сард парламентаар “Зээлийг хүүг бууруулах стратегийн тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг баталсан ба зээлийн хүүг жилийн 12% болгож бууруулах дөрвөн жилийн стратеги юм. Ингэснээр төрийн эрх барьж буй Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт зээлийн хүүг сарын 1%-иас хэтрүүлэхгүй “амлалтдаа” хүрнэ. Шинээр бүрдсэн УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээ авна.
  • 2020-10-16 15:53
    Австралийн Пилбарад орших 46 мянган жилийн настай Juukan Gorge-ийн агуйг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд “Рио Тинто” компани сүйтгэснийхээ хариуд захирлуудаа огцруулахаар болсноо есдүгээр сарын 11-нд мэдэгдлээ. Энэ дунд компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак багтаж байна. “Рио Тинто” компани нь өөрийн эзэмшлийн “Brockman 4” төмрийн хүдрийн ордын өргөтгөл төслийн хүрээнд хийсэн тэсэлгээний үеэр уг соёлын дурсгалт хоёр агуй бүрэн сүйдсэн юм. Энэхүү агуйнууд нь тус нутагт аж төрдөг Puutu Kunti Kurrama болон Pinikura нутгийн уугуул иргэдийн асар нандин өв төдийгүй өвөг дээдэстэйгээ холбогдох онгон дагшин газарт тооцогддог байна.