Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Гангийн “ногоон” үйлдвэрлэлийн ThyssenKrupp-ийн төсөлд төрөөс 75 сая евро олгожээ

“ThyssenKrupp” компани ган үйлдвэрлэлээс ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулах “Carbon2Chem” төслийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлсэнд Германы Холбооны боловсрол, эрдэм шинжилгээний яамнаас (BMBF) 75 сая евро олгожээ. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар тус компани 2050 он гэхэд гангийн “ногоон” үйлдвэрлэл рүү бүрэн шилжихээр төлөвлөсөн байна. “Carbon2Chem” төсөл нь ган хайлуулах зууханд нүүрсийг “ногоон” устөрөгчөөр орлуулах зориулалттай аж. Энэ нь CO2 ялгаруулахаас сэргийлж, урт хугацаандаа хүлэмжийн хийн ялгаралгүй гангийн үйлдвэрлэлд шилжих боломжийг олгоно гэж компани үзэж байна.

Төслийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд 2016 онд BMBF нь “ThyssenKrupp” компанид 60 сая еврогийн хөрөнгө оруулжээ.  Хоёр дахь үе шатны гол зорилго нь ган үйлдвэрлэл болон химийн синтезийн харилцан үйлчлэлд урт хугацааны тогтвортой байдлыг харуулах, мөн цемент, шохойн үйлдвэрлэл, түүнчлэн хаягдал шатаах үйлдвэрүүд зэрэг бусад салбарт “Carbon2Chem” технологийг ашиглах боломжийг өргөжүүлэх аж.

Аж үйлдвэрлэлийн хаягдал утааны бэрхшээлийг ухаалаг санаа, шинэлэг судалгаагаар амжилттай шийдвэрлэж байгаагийн тод жишээ бол "Carbon2Chem” төсөл юм. “Carbon2Chem” инноваци нь зөвхөн уур амьсгалыг хамгаалахаас гадна бидний урт хугацааны өрсөлдөх чадварыг бэхжүүлж, аж үйлдвэрлэлийн ажлын байрыг хадгална" гэж Германы Холбооны боловсрол, эрдэм шинжилгээний сайд Аня Карличек тайлбарлажээ.

Э.Од               
 

Сэтгэгдэл (1)

  • DR MAXWELL.. (129.205.124.168)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 11 сарын 18 | Хариулах