"Оюутолгой"-н Нөөцийн тодотгол, шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах ажил хүлээгдэж байна

2020-11-20 17:45

-Дэлхийд өрсөлдөх аюулгүй ажиллагааны гүйцэтгэлээ хадгаллаа

-2020 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна

-Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг улсад төлсөн

-Үндэсний худалдан авалтад 273 сая ам.долларыг зарцуулж

-“Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч” батламжаар шагнууллаа

 

“Оюу толгой” компани гуравдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа.

Зэсийн салбарын хариуцлагатай үйлдвэрлэгчийг тодруулдаг ‘Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч’ батламжийн эзнээр “Оюутолгойчууд” шалгарлаа. “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ийн батламжийн болзлыг хангахын тулд хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон 30 гаруй шалгуур үзүүлэлтийг хангадаг. Энэ талаар “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хэлэхдээ: “Хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулдаг гэдгээ нотлон зэсийн салбартаа энэ батламжийг авч байгаа анхдагчдын нэг болсондоо баяртай байна. Монгол дахь бүх оролцогч талууд, түншүүдийнхээ хамтаар энэ амжилтад хүрсэн. Бид орон нутаг болон байгаль орчны өндөр стандартуудаа хадгалан ажиллахын зэрэгцээ байгаль орчны мэргэжилтнүүд болон орон нутгийн ард иргэдийн санал зөвлөмжийг цаашдаа ч үйл ажиллагаандаа тусган ажиллана” хэмээв.

Компанийн бизнесийн бэлэн байдлыг хангах баг цар тахлын нөхцөл байдлын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь аймаг болон Ханбогд сумын удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй үйл ажиллагаагаа нийцүүлэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна.

 

 Үйл ажиллагааны гүйцэтгэл

-Ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

-Гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.17 байлаа.

-Нэг тонн хүдэр боловсруулахад 0.55 шоо метр ус нөхөн сэлбэлтээр хэрэглэх зорилтоо сайжруулан 0.35 шоо метр ус нөхөн сэлбэлтээр хэрэглэжээ. Энэ хугацаанд ашигласан усаа дунджаар 87.5%-ийг дахин боловсруулж, 80%-д хүргэх зорилтоо давуулан биелүүлжээ.

-Нийт ажилтнуудын 94% нь монголчууд байна.

-Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 201 сая ам.долларыг гуравдугаар улирлын эцэст төлсөн. Харин нийлбэр дүнгээр 2010 оноос хойш 2.8 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ хамаарна.

-Гуравдугаар улирлын эцсийн байдлаар 703 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 468 нь үндэсний ханган нийлүүлэгчид байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 73%-ийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

Үйлдвэрийн мэдээлэл

-Уулын ажил, үйлдвэрлэл эрчимжсэнээр 2019 оны мөн үетэй харьцуулахад ил уурхайгаас олборлосон зэсийн хэмжээ өнгөрсөн улиралд 28 хувиар өссөн байна. 2020 онд ил уурхайн агуулга сайтай хэсэг рүү олборлолт шилжсэнтэй холбоотойгоор үйлдвэр улирал дараалан тогтвортой байдлаа хадгалж байна. 2020 оны үлдсэн хугацаанд зэс, алтны агуулга сайтай хэсгийг үргэлжлүүлэн олборлох төлөвлөгөөтэй байна. Эдгээр хэсгийг анхлан 2021 оны эхний хагаст олборлохоор төлөвлөж байсан юм.

-Хатуулга багатай хүдрийн хэмжээ ахиу байсан тул энэ оны гуравдугаар улирлын баяжуулах үйлдвэрийн гарц өмнөх оны гуравдугаар улирлын мөн үеийнхээс бага зэрэг илүү байлаа.

-Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөө буюу 155,000 – 180,000 унц үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байна. Оны төгсгөлд алтны үйлдвэрлэлийн хэмжээ өсөх төлөвтэй байна.

 

"Оюутолгой"-н үйлдвэрлэлийн дата мэдээлэл

 

Гүний уурхайн Агааржуулалтын хойд амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай байна

 

-КОВИД-19-ийн халдвараас сэргийлэн олон улсын нислэгийг хязгаарласан нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлж байгаа ч бүтээн байгуулалтаа урагшлуулсан хэвээр байна.

-Гүний уурхайн агааржуулалтын урд, хойд амны барилгын ажил зогсонги буюу засвар, арчилгааны хуваарьт шилжсэн хэвээр байна. Агааржуулалтын хойд амны татлага суурилуулах зэрэг амны нэвтрэлтэд бэлтгэх ажлууд ахицтай байлаа. Цаашид хийгдэх ажлуудад гүний уурхайн амны нэвтрэлтэд мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд хэрэгтэй бөгөөд эдгээр гэрээт ажилтны заримыг 2020 оны сүүл гэхэд татан авах зорилготой ч сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай.

-Гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн ажил одоогоор 45,858 метр хүрсэн ба анхны тэсэлгээ хийхэд шаардлагатай бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувийн ахицтай явж байна.

-Тогтвортой үйлдвэрлэл явуулахад шаардлагатай гадарга дээрх дэд бүтцийн ажил бүгд дууссан тул нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажлыг анхны тэсэлгээ хийх үед хийсэн байхад шаардлагатай түвшинд нь хүргэхээр багууд ажиллаж байна. Нэн чухал материал тээврийн дэд бүтцийн ажил дууссаны дараа гүйцээн дуусгах боломжтой дэд бүтцийн байгууламжууд тогтвортой үйлдвэрлэл эхлэхэд төдийлөн хамааралгүй ч үйлдвэрлэлийг өсгөхөд нэн шаардлагатай бүтээн байгуулалт байх болно.

-Нарийвчилсан тооцооллын эхний үзүүлэлтээс харвал 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд уурхайн үйлдвэрлэлийг тогтвортой түвшинд хүргэх төлөвтэй байна. Бүтээн байгуулалтын зардал 6.6-7.1 тэрбум ам.долларын хэмжээнд байхаар тооцоолж байна. Энэхүү тооцооллоо КОВИД-19-ээс үүдэлтэй зардал болон хуваарийн нөлөөллийг оруулан шинэчилж байгаа бөгөөд тайлан гарч байх энэ үеийнхээс КОВИД-19-тэй холбоотой аяллын болон бусад хязгаарлалтууд тавигдана гэсэн хүлээлттэй байна. Энэ оны дөрөвдүгээр улиралд эцэслэгдэх Панель 0-ийн зардлын тооцоолол бэлэн болох үед эдгээр тооцоолол өөрчлөгдөх магадлалтай.

-Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-ийг албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-ийг хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан. 2021 онд Огтлох түвшний малталт эхлүүлэх шийдвэр гаргахаас өмнө гүний уурхайн төслийн ерөнхий зардлын тооцоолол тусгагдсан ТЭЗҮ20 батлагдсан байх шаардлагатай юм.

 

“Эрчим хүч худалдан авалтын гэрээ”-г ирэх гуравдугаар сараас өмнө байгуулна

2020 оны зургаадугаар сард зурсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээний нэмэлт, өөрчлөлтийн гэрээний хүрээнд цахилгааны эрчим хүчний асуудлаар “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн ажилласаар байна:

-Улаар огтлохтой холбоотой шийдвэр гаргахаас өмнө шаардагдах эрчим хүчний эх үүсвэрийг баталгаажуулахын тулд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос эрчим хүч импортлох зохицуулалтаа 2021 оны гуравдугаар сарын нэгнээс өмнө сунгах шаардлагатай.

-Монгол Улсын Засгийн газрын санхүүжүүлэн барих Таван толгойн  цахилгаан станцаас Оюу толгойд эрчим хүч нийлүүлэх “Эрчим хүч худалдан авах гэрээ”-г 2021 оны гуравдугаар сарын нэгнээс өмнө байгуулах шаардлага тулгарч байна.

-Үндэсний эрчим хүчний сүлжээнээс тодорхой хэмжээний эрчим хүч авахаар тохиролцсоны дагуу 2020 оны есдүгээр сарын гуравны өдөр “Оюу толгой” компани “Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-тай Оюу толгойн уурхайн цогцолборыг эрчим хүчээр хангах “Эрчим хүч худалдан авах гэрээ”- г байгуулсан.

 

 

Эх сурвалж: "Оюутолгой" ХХК

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 19 цаг 10 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • Уржигдар 18 цаг 32 минутад
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • Уржигдар 18 цаг 17 минутад
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.   
  • Уржигдар 15 цаг 39 минутад
    Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.  Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
  • Уржигдар 13 цаг 37 минутад
    2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.